2018/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,521.27₮
B30
УЛААНБААТАР
|
-3°
B34
УЛААНБААТАР
13°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S44
17:00
S44
18:00
S44
19:00
S44
20:00
S32
21:00
S32
22:00
S32
-1°
23:00
S32
-2°
00:00
S32
-3°
01:00
S32
-4°
02:00
S32
-5°
03:00
S32
-6°

"Багш нарын ажил хаялтын улмаас 100,000 гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байна"

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг: mpa.mn

Жил бүрийн энэ үед мянган мянган хүүхэд, багачууд сургууль, цэцэрлэгтээ явж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа жигдрэн, эрчимжиж байдаг үе билээ.

Харин энэ жилийн хувьд өнгөрөгч гуравны өдрөөс эхлэн багш нар ажил хаялт зарлаж, нийслэлийн ихэнх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна.

БСШУСЯ-наас гаргасан өнөөдрийн мэдээллээр ажил хаялтад нийт 68 сургууль, 18 цэцэрлэг, шинжлэх ухааны 11 байгууллага нэгдэж, хугацаагүй ажил хаялт зарлаад байна.

Ажил хаялтын улмаас боловсролын төрийн үйлчилгээнд хамрагдвал зохих 100,000 гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах болон дээд эрх ашиг хөндөгдөж буй талаар Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн орны хувьд ямар ч үед хүүхдийн бүх эрхийг бүрэн дүүрэн хангахаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагатай байдаг. Гэвч боловсролын үйлчилгээ хэвийн байдлаа алдаж, тасалдах үед талууд хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдал, тэдний дээд эрх ашиг болон хөгжих эрхийн асуудалд гойд анхаарч ажиллах шаардлагатай буйг тэд онцоллоо.

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн “Багш нарын ажил хаялтын цаана хүүхдийн эрхийн асуудал яригдаж байна. Хүүхдийн амь нас аюулгүй байдлын талаар Монгол Улсын хүүхэд хамгааллын үндэсний хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Жил гаруй үргэлжилсэн багш нарын ажил хаялтад бид дуугуй өнгөрч байсан, гэтэл БСШУСЯ-ны гаргасан өчигдрийн тоо болон хугацаагүй ажил хаялт зарлалаа гэсэн мэдэгдэлд бид дуугуй өнгөрч болохгүй” гэлээ.

Ажил хаялттай холбоотойгоор хүүхэд өдрийн цагаар эзгүйдэж, эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ ажил албандаа дагуулах, гэрт нь цоожлох, хүүхдийг харах хүнгүй үлдээх, ажлын цагт хоцрох, бүтээмж буурах, цалин хөлсний маргаанд орох зэрэг асуудлууд нэмэгдэж буйг тэд мэдээллээ.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо "Урьдчилж тооцоолоогүйн үр дүнд энэхүү хүнд нөхцөл байдал үүсээд байна. Манай зөвлөлийн зүгээс Засгийн Газрыг тус асуудалд оновчтой шийдэлд хүрч, хурдан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Сургууль бүрт сайн дурын үндсэн дээр байгуулагдсан эцэг эхийн зөвлөл гэж байдаг. Яг энэ үед эцэг эх нар хамтран хүүхдүүдийг аль болох гэрт нь байлгахгүй, хүүхдийг хамгаалагдах, сурч хөгжих нөхцөл байдлыг хангахын тулд арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна" гэсэн юм. 

Иймд хүүхэд хамгааллын болон хүүхдийн хөгжил оролцоог дэмжих үндэсний сүлжээний тэргүүлэгчид хамтран:

  • Багш нар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахын тулд ажил хаяж байгаа хэдий ч ажил хаялтын үед хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна, улмаар хүүхэд эрсдэлт нөхцөлд хүрч болзошгүй хэмээн сэрэмжлэн,
  • Ажил хаялтын энэ асуудлыг түргэн шийдвэрлэгдээсэй хэмээн хүсч,
  • Нийгмийн бүх талуудад хандан ажил хаялт зогсох хүртэл хугацаанд хүүхэд хамгааллын асуудлаар хэд хэдэн уриалгыг дэвшүүлж, эв эеэ сахиж, хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хангахын төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
x