Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монголд “Чингис Хаан Айрлайнз” агаарын тээврийн компани байгуулагджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хятадын Өвөр Монголын өөртөө засах оронд Чингис Хаан Айрлайнз (Genghis Khan Airlines) нэртэй иргэний агаарын тээврийн компани үйл ажиллагаагаа эхлэхээр бэлдэж байна.

Тус компани өнгөрсөн гуравдугаар сард зөвшөөрлөө авч, ирэх оны эхнээс орон нутгийн чиглэлүүдэд нислэг үйлдэж эхлэхээр болжээ. Өнгөрсөн Даваа гарагт тэд Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн ARJ21 тийрэлтэт хөдөлгүүрт онгоцыг төрийн өмчит COMAC (Commercial Aircraft Corporation of China) компаниас худалдаж авахаар болсноо зарласан байна.

COMAC нь Хятадын анхны нисэх онгоц үйлдвэрлэгч юм. Тэдний ARJ21 нисэх онгоц нь 78-90 хүний суудалтай, 3,700 км зайнд нислэг үйлдэх чадвартай ажээ.

Чингис Хаан Айрлайнз компани таван жилийн дотор 25 нисэх онгоцтой болж, дотоодын 60 чиглэлд нисдэг болох зорилготой байна. Цаашлаад олон улсын чиглэлд үйлчилгээгээ хүргэдэг болно гэж тус компанийн удирдлагууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Xinhuanet