Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Даатгалын хураамжийн орлого буурч, нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгджээ

A.Жаргал
2018 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхний хагас жилийн байдлаар даатгалын хураамжийн орлого 83.3 тэрбум төгрөг болж, даатгалын нөхөн төлбөрт 28.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар буурч, даатгалын нөхөн төлбөр 66.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум төгрөгөөр буурахад санхүүгийн даатгалын оролого 0.7 тэрбум төгрөгөөөр буюу 24.7 хувиар, амь нас эрүүл мэндийн даатгалын орлого 1.6 тэрбум төгрөгөөр буюу 16.7 хувиар нэмэгдсэн хэдий ч эд хөрөнгийн даатгалын орлого 2.9 тэрбум төгрөгөөр, хариуцлагын даатгалын орлого 0.6 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин барилга угсралт, их засварын ажлын хэмжээ энэ оны эхний хагас жилд жинхэнэ гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд 1.2 их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага хийж гүйцэтгэсэн бол 290.8 тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар буюу 39.4 тэрбум төгрөгөөр өсөхөд гадаадын барилгын байгууллагын  гүйцэтгэсэн ажлын хэмжээ 159 тэрбум төгрөгөөр буюу 2.2 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

Барилга угсралт, их засварын ажлын 33.2 хувийг орон сууцны барилга, 36.9 хувийг орон сууцны бус барилга, 27.9 хувийг инженерийн барилга, байгууламж, хоёр хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оны мөн үеэс орон сууцны бус барилгын эзлэх хувь 0.2 пункт, их засварын ажлынх 0.6 пункт, инженерийн барилга, байгууламжийн ажлын эзлэх хувь 3.4 пунк пунктээр тус тус нэмэгдэж, орон сууцны барилгынх 4.2 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.