Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монцемент үер усны аюулыг хохирол багатай давах аян санаачиллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 8 сарын 3
Сурталчилгаа

Энэ зуны саруудад дийлэнх нутгаар нүүрлээд буй үер усны аюулд өртсөн хөдөө орон нутагуудад Монцемент Билдинг Материалс ХХК үерийн аюулд өртсөн болон өртөж болзошгүй орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан далан барих, үерийн хохирлыг арилгах, багасгах бүтээн байгуулалтад нэн хөнгөлөлттэй нөхцлөөр цемент нийлүүлж байна.

Үерт өртсөн орон нутаг, нутгийн иргэд үерийн хохирол арилгах бүтээн байгуулалтад тусгайлан зориулж иргэд аж ахуйн нэгжүүдэд хүрэх цементийн үнэ нь тухайн орон нутагт зарагдах үнээс хямд байлгах ажлыг Монцемент компани болон орон нутгийн захиргаа хамтран хяналт тавин ажиллаж байна. Эхний нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй цементийн цуваа Баян Өлгий аймаг руу 2018 оны 8-р сарын 3-д гаржээ.

 
 

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 07-р сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг бороо, уулын үерт 530 гаруй өрхийн 2500 гаруй иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг зэрэг газрууд өртөж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ удаагийн үерийн хохирлын хэмжээг 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгаа тухай албаныхан мэдээлсэн. Одоогоор Өлгий суманд гамшгийн хор хохирлыг арилгах, нөхөн сэргээх, бүтээн байгуулах ажил ид явагдаж байна.

Монцемент Билдинг Материалс ХХК нь Баян-Өлгий аймгаас гадна бусад үер усны гамшигт нэрвэгдээд байгаа Өмнөговь, Дорноговь аймгуудад хохирол их амссан өрхүүдэд тусламж хандив үзүүлж, үерийн усны хохирлоос сэргийлэх, хохирол багатай даван туулах аянг зохион байгуулж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.