Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийн чихнээс байнга "хонх уяна" гэв

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан офшор данстай гишүүдийн талаар мэдээлэл авахыг АТГ-аас хүссэн байна. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "АТГ-аас өгсөн хариу нь учир битүүлэг, ойлгомжгүй байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах ёстой байтал тэгж чадаагүй.

АТГ эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг газар болсон. Тэднийг хянаж буй байгууллага гэж алга, дураараа дургиж байна. Шаардлагатай бол татан буулгах ёстой эсвэл иргэд тэнд хараа хяналтаа тогтоох ёстой. 

Офшор данстай гэгдэж нэр холбогдсон гишүүд надтай доог тохуу хийх маягаар харьцаж байна. Тэр бүрт нь би зогсохгүй.

Энэ хэвлэлийн мэдэгдлээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна.

Ерөнхийлөгч анх амлалт өгөхдөө нэгдүгээрт “офшор данстнуудыг цэгцэнд нь оруулна, гадны оронд нуусан мөнгийг нь буцаан авчирна” гэж байсан. Бүтэн нэг жил өнгөрлөө. Одооноос амлалтаа биелүүлэхэд нь миний бие шахалт өгнө, чихнээс нь хонх уяна, долоо хоног болгон шаардах албан бичиг хүргүүлнэ" гэлээ.