Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ дахь АН-ын бүлэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцтай танилцах зорилгоор энэ сарын 14-нд Нийслэлийн Засаг дарга С.Батболдод асуулга хүргүүлжээ.

Асуулгад :

“Нийслэлийн хүн амын 56.7 хувь нь гэр хороололд амьдарч байгаа өнөө үед “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг шийдвэрлэхгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй. Хотын иргэд, оршин суугчдын хамгийн их хүсэн хүлээсэн уг асуудлыг шийдвэрлэхээр тодорхой төсөв, төлөвлөгөөт ажлуудыг хийж эхэлсэн боловч сүүлийн 2 жил ямар ажил явагдаж байгаа нь тодорхойгүй боллоо.  Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.7, 1 8 дугаар зүйлийн 18 1 1-ийн "е” дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч Хурлын хуралдааны дэгийн 4.4.1, 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцтай танилцах зорилгоор асуулгууд тавьж байна” гэжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд зургаадугаар сарын 28-нд болох НИТХ-ын ээлжит хурал дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг  танилцуулах аж.