Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгнө

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын 379, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн өдрийг тохиолдуулан энэ сарын 25-нд  Д.Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. 

Өдөрлөгийг НЗДТГ, Монголын Нотариатчдын танхим, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. 

Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр төрөөс батлан гаргаж буй хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.