Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эмийн салбарынхны чуулга уулзалт "М5"-г зорих ТАВАН ШАЛТГААН

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 4 сарын 27
Сурталчилгаа

Эмийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч танд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, өргөжүүлэх тал дээр асуудал тулгараад байна уу?.
Тэгвэл та “М5” /Mongolian pharma market conference/ чуулганыг зориорой.

 

Эмийн салбарт тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлага, салбар дахь технологийн хөгжил гэх мэт асуудлыг хэлэлцэх “Эм зүйн салбарын чуулга уулзалт” 2018 оны тавдугаар сарын 2, 3-нд The Corporate Convention Centre-т болох гэж байна.

“M5”-Г ЗОРИХ ТАВАН ШАЛТГААН:
  1. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа эмийн салбарын байгууллагууд, эм зүйч мэргэжилтнүүд оролцсон чуулга уулзалт  
  2. Салбарын амжилттай яваа эрхмүүд буюу 700 гаруй оролцогч харилцан  туршлага, мэдлэгээсээ хуваалцах, бизнесийн орчныг сайжруулах талаар мэдээлэл солилцоно.
  3. Салбарын тэргүүн туршлага, технологийн дэвшил, шинэ эмийн талаарх мэдээлэл авах
  4. Олон улсын эмийн салбарын туршлагатай менторуудын илтгэлийг сонсож, туршлагаас суралцах
  5. Эдийн засгийн салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулах

 ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эм холбоо ТББ, эм ханган нийлүүлэх төвүүдийн төлөөлөл, эмийн сангийн эм зүйч, эрхлэгч, эмч төлөөлөгчийн газрууд, эмч нар гээд эмийн салбар дахь тал бүрийн төлөөлөл оролцох “Эм зүйн салбарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулж буй “Нью Флат Ворлд” ХХК-ийн захирал Б.Даваазаяатай чуулганы талаар ярилцлаа.

 

- Эмийн салбарт ажиллагсдын тал бүрийн төлөөлөл оролцох чуулганы зорилгын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- “Мongolian pharma market conference” чуулганы бэлтгэл ажил 2017 оны 12 дугаар сараас эхэлсэн. Бидний зүгээс эмийн салбарт тулгамдаж буй асуудал болон эм зүйч нар ямар мэдээллээр дутагдаж байна, салбарын хөгжлийн чиг хандлагад олон улсын туршлага нэвтрүүлэх шаардлага хэр байна гээд санал асуулга явуулсан. Энэхүү санал асуулгаар М5 дээр хэлэлцэх асуудал, илтгэлийн ерөнхий сэдвүүд гарсан байгаа.

Тиймээс нийт эм зүйн салбарт ажиллаж байгаа эм зүйч нар 2 өдөр дараалан чуулганд оролцоод олон талт мэдээллээр цэнэглэгдэж, цаашид салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц мэдлэг хуримтлуулна гэдэгт зохион байгуулагчдын зүгээс эргэлзэхгүй байна. М5 чуулга уулзалтын гол зорилго нь салбарт ажиллаж байгаа бүх хүн нэгдсэн нэг зорилго ойлголттой болох, бизнесийн орчинд болж байгаа өөрчлөлт шинэчлэлтийн талаар мэдээлэл түгээх, харилцан туршлага судлах, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийг баталгаажуулсан үйл ажиллагаа болно.

"М5"-н зорилго нь эм зүйн салбарт төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийг бий болгох, хамтран хөгжих юм.

- Хоёр өдөр үргэлжлэх чуулганы үеэр хэдэн илтгэл тавигдах вэ. Онцлох илтгэлүүдээс танилцуулбал?

- Орчин үед эм зүйч нарын хувьд зах зээлээ дагаад өргөн хүрээний мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлага тулгарч байна. Зөвхөн эмийн талаар бус менежмент, хүний нөөц, санхүү, эдийн засаг гээд бизнесийн бүх талын мэдээлэл шаардлагатай болсон. Тиймээс чуулганы үеэр тавигдах илтгэлийн сэдэв ямар байх талаар эм зүйч нараасаа санал авсны дагуу илтгэлүүд бэлтгэгдсэн. 
 
Эм ханган нийлүүлэгчид болон эм зүйч нарт зориулсан мэдлэг, мэдээлэл олгох илтгэлүүд хоёр тусдаа танхимд тавигдахаар зохион байгуулсан. Тэдэнд тулгардаг бэрхшээл, шаардлагатай байгаа мэдээлэлд үндэслэн хоёр тусдаа явуулна. Нэг өдөр 15-18 илтгэл тавигдаж хэлэлцүүлэг хийгдэхээр байгаа.
 
Гадны туршлага хуваалцах зорилгоор Орос, Украйнаас салбартаа нэр хүндтэй мэргэжилтнүүдийг урьж ирүүлээд байна. 
 
ОХУ-аас “IQVIA” компанийн Бизнес Хөгжил ба Нийлүүлэгчийн Харилцаа Холбоо Хариуцсан Дарга Антон Каляпин ирж, “Дэлхийн эмийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, судалгаа”сэдвээр илтгэл тавих бол Украйн улсаас ирэх “МАЛЕС” Сургалтын Төвийн Захирал Сергей Ильницкий “Эмийн сангийн үйлчилгээний маркетинг” сэдвээр илтгэл тавина. 
 
Мөн салбартаа нэр хүндтэй томоохон компаниудын захирлууд туршлагаасаа хуваалцана. Тухайлбал, Монос группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, Хүрмэн эмийн сангийн захирал Д.Охиноо гэх мэт салбарын манлайлагч компаниудын захирал удирдлагууд өөрсдийн бизнест тулгарч байсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаар болон салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц санал илтгэлүүд тавина. 
 
Эм зүйн салбарынхан Эрүүл Мэндийн Яамны түүний хэрэгжүүлэгч агентлаг, газруудтай өдөр тутамдаа хамтран ажилладаг. Тиймээс байнга тулгардаг асуудал, хэрэгжүүлж байгаа ажил, шинэчилсэн дүрэм журам зэргийг танилцуулахаар олон мэргэжилтэн оролцохоор болсон байгаа. Жишээ дурдахад,  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Ч.Алтанхуяг “Даатгалаар олгогдох эмийн шинэчилсэн жагсаалт, хөнгөлөлт олгох зарчмын талаар мэдээлэл бүхий илтгэлээр оролцоно. 
 
Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлийг эмийн салбарт хэрхэн нэвтрүүлж ашиглах талаар “Нью Флат Ворлд” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Тамир илтгэх юм. 
Эмийн сангийн систем, онлайн захиалгын програм гэх мэт технологийн шийдлүүдийн талаар мэдээллийг мөн хүргэнэ.
 
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 1,200 гаруй эмийн санд ажиллаж буй эм зүйчдэд салбарынхаа хөгжлийн чиг хандлагын талаар мэдээллийг нэг дороос авах боломж нээгдэж байна.
 
Чуулганы хөтөлбөр, илтгэлүүдийн талаар ЭНД дарж мэдээлэл авна уу.
 
- Манай улсын эмийн салбарын хөгжил дэлхийн хөгжилтэй харьцуулахад ямар түвшинд явж байна гэж харж байгаа вэ. Чуулганы үеэр энэ асуудал хөндөгдөх байх?
 
- Улс орон бүр эмийн салбар нь өөр өөрийн онцлогтой. Үүнд нь тухайн орны төрөөс баримталж буй бодлого, эмийн хэрэглээний талаар уламжлал гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай улсын хувьд дэлхийн хөгжлөөс хоцорч байна, муу байна гэж хэлж болохгүй. Салбартаа анхдагч болж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн томоохон компаниуд амжилттай ажиллаж, дэлхийн зах зээлд гарах гээд явж байна.
 
Бүгдээрээ сууж байгаад салбарынхаа өнгө төрхийг цаашид ямар байлгах, тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцана. Үүнд тал бүрийн оролцоо, санал бодол хамгийн чухал. Бид энэхүү М5 үйл ажиллагаанд хоёр өдөр идэвхтэй оролцсон эм зүйчддээ мөн батламж гардуулж өгнө. 
 
- Мэдээлэл өгсөн танд баярлалаа.


Мөн чуулганы үеэр эмийн салбарын нэр хүндтэй шилдэг эмийн үйлдвэрүүд, эм ханган нийлүүлэх байгууллага, үйлдвэрүүд бүхий 30 компани өөрийн шинэ эм эмийн бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн гаргах юм.Тухайлбал: Моносфарм Трейд ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Ази фарма ХХК, Монгол фарм ХХК,Энто ХХК, Омбол ХХК зэрэг орохоос гадна Германы Денк, Бионорика, Берлин Хими, Словани улсын КРКА, АНУ-ын 21-р зуун, Английн Реккит Бенкайзер, Новартис гээд дэлхийн шилдэг эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд оролцож байгаа юм байна. 

Чуулганд оролцогчдын бүртгэл энэ сарын 30-нд дуусах бөгөөд http://www.m5conference.mn/ сайтаар орж бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 
Зохион байгуулагчидай холбогдох утас:  80050005, 90090828
И-мэйл хаяг: info.m5conference@gmail.com