Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт болно

А.Намуун, iKon.mn
2018 оны 3 сарын 26
iKon.MN

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд

09:30 цагт: Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан болно. Хуралдааны өмнө Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жу Хён нарын ёслолын уулзалт болно.

“Holiday Inn” зочид буудалд

10:00 цагт: ХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт болно.

МУИС-ийн Номын санд

11:00 цагт: “МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган” болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт:  “Хэргийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно.

АТГ-ын Олон нийтийн төвд 

11:00 цагаас АТГ-аас хэвлэлийн хурал хийж, 3 дугаар сарын ажлаа мэдээлнэ.

Ардчилсан намын төв байр, Ардчиллын ордны таван давхарт

11:00 цагаас Ардчилсан намын Дотоод сонгууль, үйл явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12:00 цагт: Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.

Мэдээлэл, холбооны технологийн сургуульд

12:00 цагт: "Робокон-2018" ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн  болно.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагаас Олон нийтийн байгууллагын төлөөллүүд монгол бичгийн юникод, түүний хэрэглээнд тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 

11:30 цагаас Иргэний Зориг Ногоон намаас улс төрийн мэдэгдэл хийнэ.

12:00 цагаас Монголын үндэсний бөхийн холбооны "Их эе"-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн шинэ гишүүд мэдээлэл хийнэ.