2018/06/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,426.54₮
B30
УЛААНБААТАР
29°
|
13°
B28
УЛААНБААТАР
23°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
03:00
S32
12°
04:00
S32
11°
05:00
S44
11°
06:00
S44
12°
07:00
S44
16°
08:00
S44
19°
09:00
S44
21°
10:00
S44
24°
11:00
S44
26°
12:00
S44
27°
13:00
S44
28°
14:00
S44
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google-ийн хиймэл оюун нүдээр дамжуулан зүрх судасны өвчнийг оношилно

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 2 сарын 21
iKon.MN

Google компанийн зохион бүтээсэн хиймэл оюунт машин хүний нүдэнд шинжилгээ хийсний дараа зүрх судасны өвчлөл хэр ойрхон байгааг өндөр нарийвчлалтай дүгнэдэг болжээ.

Google-ийн охин компани Verify Life Sciences-ийн бүтээсэн уг алгоритмийн талаар энэ долоо хоногийн “Nature Biomedical Engineering” сэтгүүлд нийтэлсэн юм. Шинэ бүтээл нь хүний нүдний торлог бүрхүүлийн гэрэл зураг дээр шинжилгээ хийсний эцэст тухайн хүнд ойрын таван жилийн дотор зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчлөл тохиолдох эсэхийг мэдээлэх ажээ.

Одоогийн байдлаар хэрэглэгдэж байгаа хамгийн сайн оношилгооны аргуудтай дээрх машины дүгнэлт ижил түвшинд хийгдэж байгаа гэнэ.

Google-ийн хиймэл оюун нийт 300,000 орчим өвчтөний мэдээлэл дээр боловсруулалт хийж, суралцсаны үр дүнд ийм чадвартай болжээ.

Улмаар шинэ алгоритмыг туршиж үзэхэд 70 хувийн магадлалтай урьдчилж хэлсэн байна. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа хамгийн үр дүнтэй арга болох Европын SCORE цусны шинжилгээний төхөөрөмжийн нарийвчлал 72 хувь байдаг гэнэ.

Онцлог нь хиймэл оюунтай машин өөрөө суралцдаг тул цаашид ажиллах тусам нарийвчлал нь улам нэмэгдэх боломжтой гэгдэж байна.

 

Эх сурвалж: Tech Insider

 

x