2019/09/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.51₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
16:00
S30
15°
17:00
S30
14°
18:00
S32
12°
19:00
S31
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 2 сарын 19
iKon.MN

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад харилцааны сайдын Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад оршиж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Мөн айлчлалын үеэр Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зарим удирдлага, гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК), Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын удирдлагуудтай тус тус уулзана.

Түүнчлэн Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлнэ.

x