Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийн онгоцны хөргөгчийг $24 саяар солино

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард Вашингтоны засаг захиргаа АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоц “Air Force One”-ийн хоёр хөргөгчийг солих $24 саяын гэрээг Boeing компанитай байгуулжээ.

Хөргөгчийг үйлдвэрлэх, солих ажил 2019 оны аравдугаар сарын 30-нд багтаж дуусах ёстойг албаныхан мэдээлсэн байна. Ерөнхийлөгчийн онгоц нь ердийн нисэх онгоц биш, зэвсэгт хүчний командлалын явуулын төв болдог. Тиймээс уг онгоцонд хэдэн долоо хоногийн турш ямар ч нэмэлт хангамжгүйгээр хэрэглэж хүрэлцэх хоол хүнсний нөөц багтаах ёстой юм байна.

Тодруулбал 3,000 хүртэл ээлжийн хоол хадгалагддаг ажээ.

Одоогийн хөргөгчнүүд нь 1990 онд суурилагдсан тул найдвартай ажиллагаа нь муудсан юм байна. Тухайн жил Boeing компани “Air Force One” ерөнхийлөгчийн онгоцыг шинээр нийлүүлэхдээ дотрох тоноглолыг нь хамт нийлүүлсэн ажээ.

 

Эх сурвалж: Business Insider