2018/05/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,408.41₮
B34
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
B28
УЛААНБААТАР
11°
|
10°
15:00
S44
23°
16:00
S44
23°
17:00
S32
22°
18:00
S32
22°
19:00
S32
21°
20:00
S32
19°
21:00
S32
16°
22:00
S32
14°
23:00
S32
13°
00:00
S32
12°
01:00
S32
11°
02:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Владимир Путин тамирчдаа бие даан Пёнчаны Олимпийн наадамд оролцохыг зөвшөөрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн олимпийн наадмыг бойкотлохгүй гээд өөрийн тамирчдыг бие даан оролцохыг нь зөвшөөрсөн байна.

Автомашины үйлдвэрт зочлох үеэрээ Путин “Бид ямар нэгэн хариу хориг тавихгүй гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Бид Олимпийн наадамд оролцох хүсэлтэй тамирчиддаа саад болохгүй” гэж хэлжээ.

“Олимпийн наадамд өрсөлдөхөөр олон жил бэлтгэл хийсэн тэдний хувьд алдаж болохгүй боломж юм” гэж Путин онцолсон байна.

ОХУ өмнө ЗХУ-ын үед өөрийн социалист системийн орнуудын хамтаар 1984 оны Лос Анжелесийн Зуны Олимпийн наадмыг бойкотлож байсан юм.

Үүнээс дөрвөн жилийн өмнө Москвагийн Олимпийг АНУ тэргүүтэй капиталист орнууд бойкотлож байсан тул үүний хариу арга хэмжээ байжээ.

Гэхдээ Путин тамирчид нь төрийн дэмжлэгтэй сэргээш хэрэглэсэн гэх Олон Улсын Олимпийн Хорооны шийдвэрийг эсэргүүцсэн хэвээр байв.

Тэр энэхүү шийдвэрийг улстөржсөн, шударга бус гэдгийг дахин онцолжээ.

Одоо ОУОХ Оросын тамирчдыг Пёнчаны наадамд хэрхэн оролцуулах журмыг бэлдэж байгаа юм.

Үүнд Оросуудын өмсөх хувцас, билэгдэл зэргийг зааж өгөх ажээ.

 

Эх сурвалж: Time.Com

 

x