Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шведэд анх удаа “онлайн хүчин”-гийн хэрэгт 10 жилийн хорих ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Шведийн шүүх саяхан онлайн орчинд хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр нэгэн эрд 10 жилийн хорих ял оноожээ.

41 настай Бёрн Самстром 2015-2017 оны хооронд онлайнаар АНУ, Канад, Британид оршин суудаг өсвөр насны 27 хүнийг хүчиндсэн гэж үзэн Упсала хотын шүүх өчигдөр ийм шийдвэр гаргасан байна. Швед улсад заавал бэлгийн харилцаанд орсныг бус түүнтэй адилтгах бусад үйлдлүүдийг хүчингийн хэрэгт тооцдог.

Харин онлайн хүчингийн хэрэгт шийтгэл оноосон Шведийн анхны тохиолдол болжээ.

Самстром сошиал сүлжээгээр танилцсан өсвөр насныхныг камерны өмнө нүцгэлж, бэлэг эрхтнээ оролдохыг шаардаж, өөрөө уг үйлдлийг Шведээс үздэг байсан гэнэ. Мөн тэднийг хоорондоо бэлгийн харилцаанд орох, гэрийн тэжээвэр амьтныг оролцуулахыг зарим тохиолдолд тулгаж байжээ.

Гэмт этгээд хохирогчдын гэрэл зургийг порно сайтад байрлуулах, эсвэл гэр бүлийнхнийг нь ална хэмээн сүрдүүлж ийм үйлдэл хийлгэдэг байсан аж.

Түүний Шведэд үйлдсэн хэргийг шалгаж илрүүлснээр бүх гэмт үйлдэл нь дэлгэгджээ.

Технологийн хөгжил гэмт хэргийг ч хил хязгааргүй болгож байгаагийн жишээ энэ боллоо хэмээн хэргийг шүүсэн шүүгч нар хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: Associated Press