ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнд
10:00 цагт ШУА-ийн Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.
Төрийн ордны Л.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд
10:00 цагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг оролцуулсан Хандивлагчдын уулзалт болно.
ЗЦА-ын Журмын хашаанд
10:00 цагт Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг "Зам тээврийн ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг хүргэх өдөр"-ийг зохион байгуулна.
Сонгинохайрхан дүүрэгт
10:30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. 10:30 цагт яамны гаднаас унаа явна.
СУИС-ийн төв байрны 418 тоотод
10:30 цагт СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болно.
МҮЭ-ийн холбооны байранд
11:00 цагт МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаар хэвлэлийн хурал хийнэ.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд
12:00 цагт Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно.
9 дүгээр дунд сургуульд
13:00 цагт НМХГ-аас СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран "Хүүхэд нэг бүрийн төлөө" эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна.
Монголын хүүхдийн ордонд
14:00 цагт "Гар гараасаа атгая" гэрэл зургийн уралдааны нээлтийн арга хэмжээ болно.