2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
10°
11:00
S40
11°
12:00
S40
11°
13:00
S40
12°
14:00
S40
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оффистой болох боломжоо алдсаар л байна уу?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 25
Сурталчилгаа

“Мастер Пропертис” ХХК-ийн борлуулалтын албаны захирал М.Энхзаяатай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн.


- Та үл хөдлөх хөрөнгийн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?

- ҮХХ-ийн салбар нь их мөнгөн дээр эргэлддэг салбар. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг хүний амьдралын хамгийн том худалдан авалтын нэг бөгөөд ҮХХ зарна гэдэг нь хүнд ажил юм.

Хүн хөдөлмөрлөж насаараа цуглуулсан мөнгөө ҮХХ рүү оруулж байхад маш хариуцлагатай хандаж, зөв мэдээлэл өгч чин сэтгэлээсээ туслаж байх ёстой гэж би бодож явдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байхдаа сайн муу зүйл их ч үзлээ, одоо бол “хор минь гарсан даа”.

Худалдан авагчаас сэтгэл ханамжтай сайхан үгсийг сонсох нь миний ажлын үр дүн, амьдралын минь аз жаргал, бахархал болдог.

- Оффис худалдах, орон сууц худалдах хоорондоо хэр ялгаатай вэ? Хэрэглэгч нь өөр учраас ялгаа мэдээж байгаа байх?

- Хүмүүс амьдралдаа дунджаар 3 ба түүнээс олон удаа орон байраа солих шийдвэр гаргадаг бол ажил бизнесээ эрхлэн явуулдаг оффис худалдан авахдаа маш хойрго ханддаг нь нууц биш. Энэ нь нэг талаас манай бизнес эрхлэгчдийн урт хугацаанд тогтвортой оршин тогтнож, хөгжин цэцэглэх бизнесийн алсын хараа дутмаг, нөгөөтэйгүүр Монголд бизнесийн соёл төлөвшөөгүйтэй холбоотой.

Тиймээс орон сууцны болон оффисын хэрэглэгчийн хандлага хоорондоо маш их ялгаатай. Анхлан буюу стандарт орон сууцны худалдан авалтыг нөхрүүд хийдэг бол амьдралын орчин нөхцлөө сайжруулж стандарт сайн орон сууц авах шийдвэрийг эхнэрүүд гаргадаг ба тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авахад хүүхдүүдийн нөлөө их байдаг. Оффисын хэрэглэгчийн тухайд бизнесийн эхний 1-3 жилд оффис түрээслэж үйл ажиллагаа явуулсаар, 3-5 дахь жилд хувь хүнийхээ үзэмж, үнэтэй машин, үнэтэй оффист байрлах зэргээр гадаад байдалдаа ач холбогдол өгөх тал ажиглагддаг.

Харин таваас дээш жил үйл ажиллагаа явуулсан захирлууд санхүүгийн хувьд тогтвортой болж өөрийн гэсэн оффистой болоход анхаарлаа хандуулж эхэлдэг.

- Та яагаад оффис худалдан авах нь зөв гэж үзэж байна вэ?

- Өөрийн гэсэн оффист үйл ажиллагаагаа явуулах нь олон талын үр өгөөжтэй. Нөгөөтэйгүүр бизнес урт удаан хугацаанд хөгжин цэцэглэх гол үндэс болдог гэж үзэж болно.

Үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа оффис бол үнэ цэнэ нь цаг ямагт өсөн нэмэгддэг, үр өгөөжөө хамгийн их өгдөг хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулагч талаас үр өгөөжийг нь авч үзье. Үр хүүхдэдээ орон сууц хадгалснаас оффист хөрөнгө оруулалт хийгээд түрээсийн ашгаар нь орон сууцаа ч авчихаж болно.

Тухайлбал 43м2 талбайтай хоёр өрөө байр худалдан аваад түүнийгээ сар бүр 500,000 төгрөгөөр түрээслээд явах уу, эсвэл мөн хэмжээний талбайтай оффис худалдан аваад зах зээлийн дундаж үнээр сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн орлого олох уу гэдэг сонголт л юм. Оффис худалдан авахдаа ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг сонгох нь чухал. МакДоналдс түргэн хоолны сүлжээ рестораны амжилтын гол нууц нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршлыг соргогоор олж харж, үнэ хямд үед нь худалдан аваад салбараа байгуулдагт оршиж байгаа юм.

Тэгэхээр одоо үнэтэй биш байж болох ч ирээдүйд үнэд хүрэх байршлыг сонгох хэрэгтэй.

Би саяхан 20 жил оффис түрээслэж ирсэн нэгэн компанийн захиралтай уулзсан. Тэр хүн энэ хугацаанд хоёр ч оффистой болох боломжоо алдсан байсан. 

Ер нь аливаа бизнес өөрийн гэсэн оффист үйл ажиллагаагаа явуулснаар өөрийн гэр орон шигээ тав тухтай, тохилог орчинг бүрдүүлэн илүү бүтээмжтэй ажилладаг болох нь судалгаагаар харагддаг.  

 

- Худалдан авагчид оффис худалдан авах эцсийн шийдвэрийг яг юун дээр төвлөрч гаргадаг бол?

- Зүгээр түрээслэх гэж ирээд худалдан авах шийдвэр гаргадаг хүмүүс ч бий. Хамгийн гол нь надтай уулзсан бизнес эрхлэгч оффис авах нь зөв гэдгийг ойлгоод буцдагт би баяртай байдаг.

Тэд өнөөдөр, маргааш, хэзээ, хаанаас авах шийдвэр гаргах нь чухал биш, үр өгөөжийг ойлгуулж, мэдрүүлэх нь миний хувьд илүү чухал гэж үздэг. Оффис худалдан авч байгаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч хоёулаа эцсийн шийдвэрийг ашиг, үр өгөөж, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ, тав тухтай өөрийн гэсэн ажлын байр гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийг харж шийдвэрээ гаргадаг.

- Оффис худалдан авахад ямар хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй вэ?

- Сүүлийн үеийн оффисын эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагаас харахад дараах шалгуурыг хангасан оффисыг сайн оффис гэж үзэж байгаа. Үүнд:

  • Үнэ, төлбөрийн нөхцөл
  • Хотын төвд ойр, түгжрэлгүй хүрэх боломж
  • Нэвтрэх чадвар буюу орц гарц, лифтний хангалттай байдал
  • Авто зогсоолын хүрэлцээ
  • Барилгын чанар, өнгө үзэмж
  • Менежментийн үйлчилгээ, харуул хамгаалалт, аюулгүй байдал
  • Ойролцоох худалдаа үйлчилгээ
  • Талбайн зохион байгуулалт
  • Автобусны буудал, зам харилцаа
  • Интернетийн хурд, гар утасны сүлжээ
  • Гаднах орчин, ногоон байгууламж

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой. 

- Танай “Мастер Пропертис” компанийг үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаагаар хүмүүс мэдэх байх. Сүүлийн үеийн мэдээллээс сонирхуулбал?

- Манай компани 10 жил үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажилласан туршлага дээрээ үндэслэн 2013 оноос Улаанбаатар хотын үнэ цэнэ нь хамгийн ихээр огцом өсөх байршлыг сонгон өөрсдөө үл хөдлөх хөрөнгө барьж, борлуулж “Pro One”, “Хоймор” гэсэн хоёр оффисын төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр оффисууд нь зах зээлийн судалгаанд тулгуурлан бүтээснээрээ онцлог.

“Pro One” оффисын хувьд дүүргэлт сайн, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамж өндөр байгаа нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оффис болсны баталгаа гэж хэлж болно.

Харин хоёр дахь төсөл “Хоймор” оффисыг энэ оны 10-р сард Улсын Коммист хүлээлгэн өгч, 11-р сард ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажил явагдаж байна.

Ашиглалтанд ороогүй хэдий ч тус оффисыг ирж нүдээр үзсэн хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байгаа. Хотын төвд ойр, тав тухтай тохилог оффист боломжийн үнэ, төлбөрийн нөхцлөөр талбай түрээслэх, худалдан авах хүсэлтэй байгууллага, хүмүүсийг манай Pro One, Хоймор оффисуудыг ирж үзэхийг урья.   

- Таны зүгээс уншигч, хэрэглэгчдэдээ хандан хэлэх зөвлөж юу байна вэ?

- Хөрөнгө дагаж хөрөнгө бий болдог гэдэг. Тиймээс хэзээ ч үнэ цэнээ үл алдах, үр өгөөжөө тасралтгүй өгөх оффистой болохыг зөвлөе.

Оффисын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг 99900184, 99900183, 99900182 дугаарын утсаар лавлана уу.

Фэйсбүүк хуудас:  Pro One Serviced Office

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x