Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Засгийн газрыг огцруулахад санал нэгдсэн гишүүдийн хэн нь ч сайд болох асуудлыг илэрхийлээгүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан хэмээн огцруулах ёстой гэж үзэж байгаа. 

МАН-ын бүлгийн 65 гишүүний одоогоор 33 нь Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгдсэн.

Эдгээр гишүүн дээр нэмээд УИХ дахь АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийг огцрох нь зөв гэж үзэж байгаа.

Үүнээс үзвэл УИХ-ын 76 гишүүний 42 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байгаа нь УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газар огцрох нь тодорхой болж байна. 

УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл зарласан ч хэзээ хуралдах нь тодорхойгүй байгаа юм. 

Одоогийн Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газарт хэн сайд болох вэ? гэсэн асуулт гарч ирнэ. 

Засгийг огцруулах ёстой гэж үзэж байгаа гишүүдийг сайд болох нь гэсэн таамаг яриа олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. 

Түүнчлэн АН-ыг дараагийн Засгийн газарт хамтарна гэсэн таамаг ч бий болоод байна. 

Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ардчилсан нам Засгийн газарт хамтрах шаардлагагүй гэж байр сууриа илэрхийлсэн. 

Тэгвэл Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн гишүүд сайд болох уу? гэсэн асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд даргад огцруулах бичгийг өгөх үеэр дараах тайлбарыг өгч байсан юм.

Засгийн газрыг нэр цэвэр хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй

Тэрбээр "Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их гүтгэж байна.

Эдгээр гишүүн өөрсдийн итгэл үнэмшлээр нэгдсэн болохоос биш сайд болох асуудлыг нэг нь ч илэрхийлээгүй. Засгийн газрыг огцруулахын төлөө нэгдсэн гишүүдийг албан тушаалын төлөө гарын үсэг зурсан гэж харлуулахыг оролдож байна.

Одоогоор дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярих болоогүй.

Дараагийн Засгийн газрыг толгойлох хүн улс орон, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ёс хариуцлагыг тогтоох хүн байх ёстой.

Засгийн газрыг нэр цэвэр, элдэв асуудалд оролцоогүй, бүлэглэл фракцын эрх ашгаас ангид байж чадах хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй" гэсэн тайлбарлаж байсан. 

Засгийн газрыг огцруулахад санал нэгдсэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг эргэн сануулъя. 

Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй УИХ дахь МАН-ын гишүүд

1

Т.Аюурсайхан

12

Д.Лүндээжанцан

23

Д.Тогтохсүрэн

2

Сү.Батболд

13

Х.Нямбаатар

24

Н.Учрал 

3

Б.Баттөмөр

14

Ц.Нямдорж

25

Ч.Хүрэлбаатар 

4

Б.Батзориг

15

Л.Оюун-Эрдэнэ

26

Д.Цогтбаатар 

5

Х.Болорчулуун

16

М.Оюунчимэг 

27

С.Чинзориг 

6

Ж.Ганбаатар

17

Ш.Раднаасэд

28

Б.Энх-Амгалан 

7

Д.Гантулга

18

Д.Сарангэрэл

29

Энхболд 

8

Ц.Гарамжав

19

Г.Сумъяабазар

30

Л.Элдэв-Очир 

9

Ц.Даваасүрэн

20

Г.Солтан

31

Ө.Энхтүвшин 

10

Д.Дамба-Очир

21

Я.Содбаатар

32

Ж.Энхбаяр

11

Г.Занданшатар

22

А.Сүхбат

33

Ч.Улаан