Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах санал ДЭМЖИГДСЭНГҮЙ

Б.Ану
2017 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:55 2017/08/30

Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг шуурхай хэлэлцлээ. Хуралдааны ирц 89.5 хувьтай байв. 19 гишүүн ирэх ёстойгоос О.Баасанхүү, Б.Наранхүү хуралдаа ирсэнгүй.

Ингээд санал хураалт явуулахад 17 гишүүнээс:

  • Зөвшөөрсөн 8
  • Татгалзсан 9 гишүүн байлаа.

Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй.

Дэмжээгүй есөн гишүүний нэр:

  1. Д.Лүндээжанцан
  2. Ж.Мөнхбат
  3. Д.Хаянхярваа
  4. Ж.Эрдэнэбат
  5. М.Энхболд
  6. Н.Энхболд
  7. О.Содбилэг
  8. Б.Ундармаа
  9. Н.Цэрэнбат

Байнгын хорооны энэ санал дүгнэлтийг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.

17:23 2017/08/30

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг  хуралдаж дууссан байна. Хаалттай хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудалд завсарлага авах санал гарсан ч хуралд суусан 58 гишүүний 30 нь энэхүү саналыг хүлээж аваагүй байна. Тиймээс Төрийн Байгуулалтын Байнгын Хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх эхэллээ.

Байнгын хорооны хуралд 19 гишүүний 16 нь ирээд байна. 

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 30-аас есдүгээр сарын 7-ны хооронд хуралдуулахаар болоод байгаа билээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийг танилцуулбал:

1.Октябрийн Баасанхүү
2.Жалбасүрэнгийн Батзандан
3.Батжаргалын Батзориг
4.Болдын Жавхлан
5.Данзангийн Лүндээжанцан
6.Жамъянгийн Мөнхбат
7.Цэндийн Мөнх-Оргил
8.Батсүхийн Наранхүү
9.Дуламсүрэнгийн Оюунхорол
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Отгонбилэгийн Содбилэг
12.Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Батбаярын Ундармаа
14.Дамдины Хаянхярваа
15.Намсрайн Цэрэнбат
16.Миеэгомбын Энхболд
17.Нямаагийн Энхболд
18.Дондогдоржийн Эрдэнэбат
19.Жаргалтулгын Эрдэнэбат