Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Формула 1: Нисэгчид шилжилт хөдөлгөөн ихтэй байна

М.Солонго
2013 оны 11 сарын 6
iKon.MN
Формула 1

Формула 1-ийн 2013 оны улирал удахгүй дуусах гэж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөн ихтэй байна. 

Лотус багийн нисэгч Кими Райкконен энэ улирлыг дуусгаад Феррари багт орохоо мэдэгдээд байгаа билээ. Өнгөрсөн энэтхэгийн гарааны үеэр багийн захирал Эрик Бульетэй радиогоор ярилцахдаа үл ойлголцол болж багт тааруу уур амьсгал бий болж улмаар Абу Даби–д хэвлэлийн бага хурлын үер Лотус баг өөрт нь жилийн турш нэг ч мөнгө өгөөгүй тухай ярьсанаар гал  дээр тос нэмэх шиг болжээ.

Кими Райкконен

Үүний дараа  Райконенийг сүүлийн гурван гараанд оролцохгүй байж магадгүй гэсэн яриа гараад байсан билээ. Гэхдээ багийн удирлагууд түүнтэй ярилцаж тохиролцсоны эцэст тэрбээр сүүлийн хоёр гараа болох Америк , Бразилын гран при –д оролцохоор болсон. 
 

Ирэх жил түүний орыг эзлэхээр одоогоор Заубер багийн Нико Халкенберг болон Уилльмс багийн Пастор Малдонадо нар өрсөлдөж байна. Лотус баг Никог сонирхож байгаа бөгөөд сарын өмнөөс гэрээ хэлэлцээр хийж байгаа гэсэн яриа гараад байгаа бол 28 настай Венесуэл улсын нисэгчийн хувьд энэ жил ивээн тэтгэчийн асуудалтай байгаа тул Лотуст орох горьдлого тээж байна. 

Пастор Малдонадо

Уилльямс багийн өөр нэг нисэгч болох Валтери Боттас ирэх улирал багтаа үлдэх нь тодорхой болсон. 

Ред Булл багийн нисэгч Марк Уэббэрийн хувьд тэрбээр улирал дуусгаад Формула 1 – с зодог тайлахаа мэдэгдээд байгаа билээ. Түүний орыг Торро Россо багийн Даниэль Риккьярдо эзлэхээр болсон бол 19 настай  Данийл Квьят гэх Орос залуу Торро Россод ирэхээр болжээ. Ирэх улиралд Уилльмст 17 хон настай  Сергей Сироткин уралдахаар болсон. 

Росс Браун

Макларен багийн хувьд саяхан дэлхийн аварга Женсон Баттонтой гэрээгээ сунгасан боловч Мексикийн залуу нисэгч Серхио Перезтэй одоо хэр нь гэрээ хийгээгүй л байна. Макларенг дэлхийн хоёр удаагийн аварга Алонсог сонирхож байгаа гэсэн цуу яриа гарчээ.

Мерседэс багийн  гүйцэтгэх захирал Росс Браун энэ улирлыг дуусгаад багаасаа явахаар болсноо саяхан зарлаад байна. Одоогоор түүний хаашаа явах нь тодорхойгүй байна. Харин түүний орыг Маклерин багийн техник хариуцсан захирал Падди Лоу эзэлж магадгүй гэсэн яриа гараад байна.