2020 оны 9 сарын 25
Дэлхийн хамгийн том фитнесийн сүлжээ Gold’s Gym-н 715 дахь салбар Улаанбаатар хотод нээгдээд дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Холливудын оддын төгс бие бялдар, эрч хүчийг кинон дээрээс л хардаг байсан цаг ард хоцорсон. Бид чанарын шаардлагад бүрэн нийцсэн бэлтгэлийн заал, олон улсын стандартын тоног төхөөрөмж, бэлтгэгдсэн мэргэжлийн багш, дасгалжуулагч тэдгээрийн заавар, зөвлөгөө, групп хичээлүүдийг танд санал болгож байна.