Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос 26 жүдоч тусгай үүргийн онгоцоор Будапештэд очиж, Их дуулгад зодоглоно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/ энэ сарын 23-25ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод Жүдо бөхийн "IJF world tour" тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зарласан "Токио 2021" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг "Будапештийн Их дуулга"-д таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх юм.

Манай улсаас МУГТ М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллай/ гэсэн гурван дасгалжуулагчтайгаар эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлэгээ өгөөд байна.

Тодруулбал:

  • эрэгтэйчүүдийн -60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, -73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, -81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн, -90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, -100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100кг жинд О.Цэцэнцэнгэл,
  • эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг, -52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од, -57кг жинд Б.Алтанцэцэг, -63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул, -70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, -78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн гэсэн бүрэлдэхүүнтэй оролцоно.

Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм.

Мөн Будапештэд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтад байж, хэнийг ч гаргахгүй бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орно.

Будапештийн Их дуулга цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас телевиз, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа юм.

 

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо