2019 оны 7 сарын 26
Уулсын орон Бүгд Найрамдах Киргиз улсад очих завшаан тохиов. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг сургаал үг тэнд байхад төрөх бөгөөд үзэсгэлэнт байгаль, үндэсний соёл, үүлс гэж андуурам мөнх цаст уулсын орой, зочломтгой түмэн нь эргээд заавал ирэх хүсэл төрүүлнэ. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр жил бүр зохион байгуулдаг төв азийн улсуудын хэвлэл мэдээллийн салбарын 21 дэх удаагийн хуралд оролцох үеэрээ үзсэн харснаа та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.