Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сум Сэлэнгэ аймгийн Хушаат

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд энэ сарын 20-21-ний өдрүүдэд “Халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх цогц үзлэг”-ийг зохион байгуулжээ. Энэ жилийн эрт илрүүлэх цогц үзлэгийн онцлог нь тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээг нарийвчилсан шинжилгээний аргачлалаар газар дээр нь оношилж, зөвлөгөө өгсөн явдал юм.

Энэхүү цогц арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд Сэлэнгэ аймгийн зөвлөх эмч нар, нийслэлээс очсон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар, бусад эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжлийн лаборант нарын 42 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.

Тус сумын 15-аас дээш насны нийт 628 хүнд халдварт бус өвчний эрсдлийн үнэлгээ хийж, цусны биохими шинжилгээ авч, шаардлагатай иргэдийг дотор, зүрх, цээжний рентген, эхо, нүд, чих хамар хоолой, эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамруулсан.

Тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэгээр 12 хүнд тэмбүү өвчний үүсгэгчийг илрүүлж, нэн даруй эмчилгээнд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг шуурхайн зохион байгуулжээ/Үзлэгийн үеэр хувь хүний мэдээллийг кодолж, өвчтөний нууцлалыг чандлан хадгалсан болно/.

Цаашид дээрх цогц үзлэгийг тэмбүү өвчний эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээтэй хамтатган Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Оргил хэлсэн байна. Мөн энэ ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлын даргатайгаа хамтарч шийдвэрлэх болсноо мэдэгджээ.

Ийнхүү Халдварт  өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх болон “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд Тэмбүү өвчнийг эмчилж, устгасан анхны сумаар Сэлэнгэ аймгийн Хушаат сум тодорсон бөгөөд бусад аймаг, орон нутагт энэхүү ажлыг зохион байгуулж, тэмбүү өвчлөлийг Монгол Улсад устгах ажлыг эрчимжүүлэхийг уриалж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ