Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мах, махан бүтээгдэхүүнийг устгажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан мах, махан бүтээгдэхүүнийг устгажээ
Sara, ikon.mn - text to speech

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны импортын суудлын автомашины хяналтын терминалын шалгалтаар мах, махан бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд нуун, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг энэ сарын 16-ны өдөр илрүүлжээ.

Тодруулбал, гарал үүсэл нь тодорхойгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгодог бичиг баримтгүй 110 килограмм тахианы мах, 60 килограмм гахайн мах, 50 килограмм загас, 20 килограмм сам хорхойг улсын хилээр оруулж ирэх гэж байсныг илрүүлэн саатуулж, холбогдох дүрэм, журмын дагуу хураан, устгал хийсэн байна.

 

Эх сурвалж: МХЕГ