2017 оны 10 сарын 23
Монгол Улсад өнөөгийн байдлаар ашигт малтмалын 50 гаруй төрлийн 3,000 гаруй орд, илрэн судлагдаад байна. Хэнтий, Хангайн нурууны ар өврөөр алтны, Орхон, Сэлэнгийн сав газраар зэс молибдений, Дорнод Монголын нутгаар хайлуур жоншны, Хөвсгөл аймагт фосфоритын орд зонхилон тархжээ. Тавантолгой, Хар тарвагатай, Ачит нуур, Багануур, Өвдөгхудаг зэрэг чулуун нүүрсний үлэмж их нөөц бүхий ордуудтай.