2016 оны 11 сарын 16
Боловсролын салбар бантан боллоо. Сайдын сэнтийд заларсан хэн нэг нь дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог. Багш, хүүхэд хоёроор баахан тоглодог боллоо. Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор, сүүлдээ хувь хүнийхээ хувьд ч олигтой боловсорч чадахгүй, хүний ам руу гүйгээд орчихдог хэдэн нөхдүүд болж хувирсаар байна.