2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
15:00
S30
25°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
21°
20:00
S26
20°
21:00
S26
20°
22:00
S29
19°
23:00
S29
18°
00:00
S29
17°
01:00
S40
15°
02:00
S40
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трампын ялалт монголчуудад халтай юу

Б.Даваахүү
2016 оны 11 сарын 14
Монголын мэдээ
Зураг

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 8-ны өдөр явагдаж,  улс төрийн туршлагагүй нялх улстөрч  төлөөлөгчдийн  дийлэнх  саналыг авч 45 дахь Ерөнхийлөгчөөр тодорсон.

Сонгууль угтсан  бүх нийтийн санал асуулгаар улс төрийн салбарт хуримтлуулсан туршлагатай, эмэгтэйчүүд, өнгөт арьстан, цагаачид, урлаг соёлын алдартнуудын дэмжлэгийг бараг бүхэлд нь хүлээсэн Хиллари Клинтон цэргийн алба хааж, төрд зүтгэж үзээгүй тэрбумтан Дональд Трампыг ялах нь “бүлээн цай уухтай л адил” хялбархан мэт дүр зураг ажиглагдаж байлаа.

Гэтэл “Хүчирхэг Америкийг дахин сэргээнэ” гэх уриаг дэвшүүлсэн цагаачлалын эсрэг хатуу бодлого баримтлагч эр 279 төлөөлөгчийн саналыг авч илүүрхэн  дэлхий дахиныг шоконд оруулсан юм.  

АНУ найтаахад, дэлхий ханиад хүрдэг гэх үг бий. Тэгвэл Трамп сонгуульд ялмагц зах зээлд хүчтэй савлагаа үүсч эхэлсэн. Улмаар зэс, алт, төмрийн үнэ огцом өсч, нэг тонн зэсийн үнэ дунджаар 600 ам.доллароор нэмэгдэж, 5,900 болов. Энэ нь сүүлийн 17 сарын хугацаа дахь хамгийн дээд үнэ байлаа.

Шинжээчдийн таамаглаж буйгаар  АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын баримтлах бодлого болон шинэ Засгийн газрын хэрэгжүүлэх мега төслүүдэд их хэмжээний зэс шаардлагатай аж. Тиймээс  цаашдаа  урт хугацаанд зэсийн үнийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үнэ өссөн нь монголчуудын хувьд сайн мэдээ байх нь мэдээж.  Ерөнхийдөө дэлхийн хүчирхэг гүрний шинэхэн төрийн тэргүүний хэрэгжүүлэх бодлого Монголд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ  шууд нөлөөлөхүйц бодлого нь цагаачлалын талаарх амлалт нь юм.

Тэрбээр хууль бус цагаачдын  эсрэг хатуу бодлого баримтлахаа мөрийн хөтөлбөрийнхөө гол заалт болгож байсан учир Трампын ялалт  эрх чөлөөний оронд “харласан” монголчуудад халтай байхыг үгүйсгэхгүй.

Түүний хувьд сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэнээс хойш  мексикчүүдийг зүй бус үгээр доромжилж, АНУ, Мексикийн хилд хана босгоно, мусальман шашинтнуудыг нэгдсэн улсын хилийг нэвтрүүлэхгүй,  Япон, БНСУ АНУ-аас тусламж авсныхаа төлөө төлбөр  төлөх ёстой, хууль бус цагаачдыг албадан гаргана гэх зэрэг амлалтуудыг өгч байсан билээ.  

Трампын хэлснээр 11 сая цагаач, тус улсаас хөөгдөх бөгөөд АНУ-д мэндэлсэн хүүхэд тус улсын иргэн болдог хуулийн заалт хүчингүй болж мэднэ. Ингэснээр монголчуудын “нөгөө” мөрөөдөл талаар болно гэсэн үг.

Тиймээс эл амлалтаа биелүүлэхийг оролдож, цагаачдын эсрэг хатуу бодлого  явуулж эхэлбэл, харласан монголчууд нутаг буцах, эсвэл цагаачлалд ээлтэй муж руу дүрвэн суурьших сонголттой  тулгарч болох юм.  Трамп Монголын талаар төдийлөн мэдээлэлгүй гэдгээ өмнө нь батлан харуулж байсан удаатай.  

Мексик АНУ-ын хилд хана босгоно гэх хачин амлалтынхаа талаар нэгэн нэвтрүүлэгт оролцон  тайлбарлах үедээ  Хятадын цагаан хэрэмийг монголын цагаачдыг хил нэвтрүүлэхгүйн тулд барьсан мэтээр тайлбарлаж, түүхчдийн эсэргүүцэлтэй тулгарч байв. 

Үүгээр зогсохгүй, биднийг “Азийн мексикүүд” гэж цоллож байлаа. Эдүгээ АНУ-ын конгрессын дээд, доод танхимд БНН дангаар ноёрхож буй. Энэ утгаараа Трампын бодлого хэрэгжих магадлал өндөр гэж харж болох ч, нөгөө талаар, бодит ажил болтол нэлээд хугацааг зарцуулна. Учир нь бизнесмэн эрийг төдийлөн дэмждэггүй  бүгд найрамдахчууд ч нэлээд бий.

Тэд тийм амархан хөдлөхгүй. Түүнчлэн, мужууд өөрсдөө хуулиа тогтоодог. Иймээс Трампын амлалт тийм амархан  хэрэгжиж чадахгүй байх вий. Ямартай ч, Трампын амлалт, бодлого хэрхэн, хаашаа эргэхийг хүлээх л үлдэж байна

Зураг
x