2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
14:00
S30
26°
15:00
S30
25°
16:00
S30
23°
17:00
S26
22°
18:00
S26
21°
19:00
S26
21°
20:00
S26
20°
21:00
S26
20°
22:00
S29
19°
23:00
S29
18°
00:00
S29
17°
01:00
S40
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын салбарын “амьгүй албат”

Б.Туул
2016 оны 11 сарын 16
Зууны мэдээ
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Ж.Батсуурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг зогсоолоо-

Боловсролын салбар бантан боллоо. Сайдын сэнтийд заларсан хэн нэг нь дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог. Багш, хүүхэд хоёроор баахан тоглодог боллоо. Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор, сүүлдээ хувь хүнийхээ хувьд ч олигтой боловсорч чадахгүй, хүний ам руу гүйгээд орчихдог хэдэн нөхдүүд болж хувирсаар байна.

Боловсролын сайдаар өмнө нь одоо­гийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажиллахдаа Америкийн “Кембрижийн хөтөлбөр”-ийг хэл амтайхан туршиж үзсэн. Одоо энэ хөтөлбөр нь сургалтын төлбөр нь тэнгэрт хадсан цөөхөн хэдэн хувийн сургуулийн имидж болохоос хэтрээгүй. Нийтэд түгээн дэлгэрээд ч сүйд болоогүй.

Дараа нь Л.Гантөмөр сайдын суудалд тухлахдаа  жинхэнэ шинэ үеийн монгол хүүхдийг шинэ аргаар боловсруулна гээд Шинэчлэлийн Засгийн газраар далайлгасан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэдэн тэрбумаар нь зарцуулж, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

Улсын хэмжээний 27 мянган багшийг увуулан цувуулан сургалтад хамруулж, хот, хөдөөгийн сургуулиудыг багш, хүүхэд хоёртой нь баахан самарсан. Багш нар бичиг цаасанд дарагдаж, дарагдаж, одоо л нэг зүгширч байна. Ажил жигдэрч, арга эвээ олж эхэлж байна гэж байсан. Гэтэл дахиад л засаг төр солигдож, сайдын суудал шинэ эзэнтэй болсон.

Үнэндээ Ж.Батсуурь сайд улс төрийнхөн дундаа чимээтэй хүн байх. Сургууль, цэцэрлэгийн хооронд хүүхдээ зөөгөөд гүйж яваа эгэл жирийн ардын хэн ч танихгүй л нэг нөхөр. Өмнө нь түүнийг боловсролын салбарт ажиллаж байсан гэдэг ч энэ салбарт эрхэм сайдаар овоглосон, түмний дунд нэр олсон ажил бараг байхгүй.  

Харин саяхан түүнийг хүүхдүүдийнх нь амралтын хоногоос хугаслахад олонх нь түүнийг “үзэн ядах”-даа таньдаг болсон байх. Зургаан настнуудынхаа хичээлийн ачааллыг мэдэрч, тооцоолж чаддаггүй ийм хүн салбар удирдаж чадах уу гээд халаглах хүн ч цөөнгүй байсан.

Өнөөдөр дахиад л Ж.Батсуурь сайдын шинэ тушаалаар хот, хөдөөгүй бужигнасан “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож байна. Нойр, хоолоо хугаслан байж, энэ салбарт зүтгэж яваа багш нарын заримынх нь сэтгэл амарсан байж магадгүй. Харин хүүхдийнхээ ахиж, дэвшиж, хөгжиж байгааг хараад баярлаж суусан эцэг, эхчүүд дахиад л сайдын мэдлэггүй, сэтгэлгүй, мэдээлэлгүйг гайхаж байна.

Ж.Батсуурь сайдын найруулга муутай энэ жүжиг хэзээ өндөрлөх бол, дахиад юуг яаж самрах бол гэдэг айдас хүлээлт үүсчихлээ. Боловсролын салбарынхаа бодлогыг хурдан тойглож, тордохгүй бол хийснийг нь баллуурдаж, хэдэн тушаал цохож суух хооронд технологийн эрин, дэлхий нийтийн даяаршил дунд монгол хүүхдүүд чинь туршилтын туулай болсоор байна.

Том, жижиггүй тархиа угаалгасаар байгаад хэн ч биш болж хувирах эмгэнэлтэй хувь заяа хүлээж байна. Багш нар сайдаа боловсролын салбарын “Амьгүй албат” гэж нэрлэдэг болсон сурагтай байна. Эрхэм сайд танд багш, хүүхэд хоёроор тоглохоос өөр хийх ажил алга уу?

Зураг
x