2016 оны 11 сарын 4
Мөнгө угаана гэдэг хууль бусаар буюу гэмт хэргийн аргаар хэн нэгнийг эсвэл улсыг хохироож олдог ашиг. Албаны тодорхойлолтоор бол гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс, ашиг, орлогын эх үүсвэрийг нуун далдалж хууль ёсны мэтээр халхавчлан эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлбэр дүрсийг хувиргах бүхий л үйлдлийг энэ гэмт хэрэгт хамааруулдаг ажээ. Гэхдээ богино хугацаанд их хэмжээний ашиг олох нь энэ гэмт хэргийн зорилго биш.