Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хайрлахыг сурдаг

ikon.mn
2016 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

- Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл зөвлөж байна -

Хүнийг хайрлаж чаддаггүй, хайраа буруу илэрхийлдэг хүн гэж бий. Эцэг эхчүүд хүүхдээ сайн хүн болгоход яах вэ, юу хийж өгвөл хүүхэд маань сайн хүн болж төлөвших бол гэж боддог. Мөн багш нь их сонин хүн байдаг таалагдадгүй, сургуулийг нь солино, өөр анги руу шилжүүлнэ гээд л их л олон зүйл тоочдог.

Гэвч үнэндээ энэ бүхэн хөндлөнгийн л нөлөөлөл төдий зүйл шүү дээ. Таны хүүхэд сайн болох, сайхан хандлагатай эерэг хүн болоход сургууль, найз нөхөд орчноос нэн түрүүнд ээж аавын нөлөө гэр бүлийн орчин хамгийн чухал нөлөөллийг үзүүлдэг зүйл юм.

Хүүхдээ зөв хүн болгоё гэвэл та л зөв бай. Буруугаа хүүхдийнхээ өмнө хүлээ хүүхдээсээ үзэл бодлыг нь сонс, эхнэрээ \нөхрөө\ хайрла дээдэл. Амьдралыг ойлгох өнгийх ухааны талаар нээлттэй ярилц

Та хүүхэддээ хайраа илэрхийлэх, бусдыг хайрлах, энэрэх, хүндлэхийг заадаг. Харин хүүхэд тань таны толь юм.

Хамгийн нийтлэг алдаа

  • Та хүүхэддээ худал ярихыг заадаг \Ааваа сургуулиас тийм хураамж төлөөрэй  гэж багш хэлсэн гэхэд цалин буугаагүй гээд багшдаа хэл гэнэ үнэндээ урд өдөр цалин буусан байсан\
  • Та хүүхдээсээ олж харсан түрэмгий байдлыг та гэртээ гаргасан \Эхнэр рүүгээ нөхөр рүүгээ муухай өндөр дуугаар ярьсан\
  • Та хүүхдийнхээ үлгэр дуурайлал авч буй хүнийг өөрт нь болон өрөөл бусдад таагүйгээр ярьсан \багш нь гэж нэг муу чадваргүй хүн байна гэх мэт\

Бид яах ёстой вэ?

  • Хүүхдээ зөв хүн болгоё гэвэл та л зөв бай.
  • Буруугаа хүүхдийнхээ өмнө хүлээ хүүхдээсээ үзэл бодлыг нь сонс, эхнэрээ \нөхрөө\ хайрла дээдэл.
  • Амьдралыг ойлгох өнгийх ухааны талаар нээлттэй ярилц.
  • Хүүхэд харж  сурдаг.
  • Хүүхдээсээ хүсдэг хандлага харилцааг харуул мэдрүүл.
  • Бид амархан зүйлийг хэцүү бэрх боломжгүй гэж хэчнээн удаа өөртөө хэлэх гэж.