Уншиж байна ...

Улс төр

5 жилийн өмнө
2018/06/09
5 жилийн өмнө
Зураг
2018 оны 6 сарын 9
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотноо хүрэлцэн ирээд байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтад өнөөдөр оролцлоо.
Зураг
2018 оны 6 сарын 9
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Чиндао хотод хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.
Зураг
2018 оны 6 сарын 9
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Зураг
2018 оны 6 сарын 8
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо.
Зураг
2018 оны 6 сарын 8
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, энэ сарын 24-ний өдөр болох Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.
Зураг
2018 оны 6 сарын 8
Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Монгол-Оросын Санаачилга 2018” цуврал арга хэмжээ зургаадугаар сарын 7-оос 9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдаж байгаа билээ.
Зураг
2018 оны 6 сарын 8
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно.
Зураг
2018 оны 6 сарын 8
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Зураг
2018 оны 6 сарын 8
Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон Төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга, гишүүд гэх хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар хуралдаж үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах зорилготой хийж байгаа дээрх бүтцийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.
Зураг
2018 оны 6 сарын 8
Ерөнхий прокуророос хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ.
Зураг
2018 оны 6 сарын 8
Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.
Зураг
2018 оны 6 сарын 7
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэлж, Монгол-Оросын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм.
Зураг
2018 оны 6 сарын 7
БНСУ, БНАСАУ, АНУ, ОХУ, Хятад, Япон улсын судлаачид хамтарсан "Хурцадмал байдлыг намжаан, итгэлцлийг бэхжүүлэх замаар Солонгосын нэгдлийг хангах нь" хурал манай улсад эхэлж байгаа нь байршил геополитик хувьд ач холбогдолтой, хоёр Солонгостой адил тэгш найрамдалт харилцаатай, Зүүн хойд Азид энх тайван, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтойг тод харуулж байгаа аж.
Зураг
2018 оны 6 сарын 7
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорионы асуудлаар Прокуророос ирсэн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх гэж байна.
Зураг
2018 оны 6 сарын 7
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Жэ Нам-ыг үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
5 жилийн өмнө
2018/06/09
5 жилийн өмнө