Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирсэн нь үнэн”

Т.Сайхан, Зууны мэдээ
2018 оны 6 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Ерөнхий прокуророос хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нартай холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж ийн шийдвэрлэсэн байна. Энэ асуудалтай холбоотойгоор өчигдөр Төрийн ордон нэлээд хөдөлгөөнтэй байв. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд МАН, АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдахаар болсныг зарлав.

Хуралдаанаар хоёр сайдыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх болсон гэх мэдээлэл ч гарсан. Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн. МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёс зүйн асуудлыг хэлэлцэхээр хуралдана” гэж байв.

Гэхдээ өчигдөр хоёр намын бүрэг хуралдаж амжсангүй. Харин өнөөдөр бүлэг байнгын хороогоор гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, прокурорын байгууллагад хариу хүргүүлэх юм. Учир нь эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Зураг