Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох шүүх хурлын тов маргааш гарна

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:10 2018/06/07

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болохгүйг шүүхийн эх сурвалж мэдээллээ. Уг шүүх хурлын тов маргааш тодорхой болно гэв.

10:39 2018/06/07

Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт хязгаарлалт тогтоох санал ирүүлжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорионы асуудлаар Прокуророос ирсэн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох /хязгаарлалт тогтоох гэдэг нь хилийн хорио тогтоогоод батлан даалтад гаргах санал/ санал ирүүлжээ.

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар одоо Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Тэднийг батлан даалтад гаргах уу эсвэл үргэлжлүүлэн хорих уу гэдэг өнөөдөр тодорхой болох нь.