Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргахаар боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:12 2018/06/08

Шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тогтоон, батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд асан С.Баяр мөн л ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаад бие нь муудан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр

Нийслэлийн прокурорын газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч Санжаагийн Баяр, Чимэдийн Сайханбилэг, Болдын Бадрал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дээрх саналыг хянан хэлэлцээд яллагдагч С.Баяр, Ч.Сайханбилэг нарт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж   хязгаарлалт тогтоох, 

Яллагдагч Б.Бадралд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн албан үүргээ биелүүлэхийг түтгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

10:11 2018/06/08

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо.

Шүүх хуралд Ч.Сайханбилэг өөрийн биеэр оролцоогүй бөгөөд өмгөөлөгч нь оролцсон юм.

Шүүхээс Ч.Сайханбилэгт  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, прокурорын хүсэлтийн дагуу хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Одоо үргэлжлүүлэн С.Баярын асуудлыг хэлэлцэж байна.

Түүнийг  ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид сар гаруй хугацаанд хорьж, улмаар биеийн байдал нь муудаж Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчлүүлж буй.