Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлт ирүүлжээ

ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ өнөөдөр албан ёсоор эхэлж, Монгол-Оросын эдийн засгийн чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэлсэн юм.

Мөн чуулганы нээлт болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илгээлт явуулсан бөгөөд илгээлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин уншиж танилцуулав.

Илгээлтэд:

“Хүндэт нөхөд өө!

“Орос-Монголын санаачилга-2018” цуврал арга хэмжээ эхэлж байгааг тохиолдуулан та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Манай улс Монгол Улстай тогтоосон эртний уламжлалт сайн хөршийн, харилцан хүндэтгэлтэй, найрсаг харилцаагаа өндрөөр үнэлдэг. Хоёр талын иж бүрэн цогц харилцааг стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хөгжүүлэх нь Евразийн чиглэлд баримталж буй манай улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтуудын нэг юм.

Энэ утгаараа ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээг бүхий л түвшинд өргөжүүлэх, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бид онцгой ач холбогдол өгдөг.

“Орос-Монголын санаачилга-2018”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд нь харилцан ярилцах сайхан боломжийг манай хоёр улсын төв болон орон нутгийн эрх баригчид, бизнесийн хүрээнийхэн болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчдөд олгох юм. Та бүхний уулзалт Орос-Монголын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны олон асуудлыг нухацтай хэлэлцэх боломж олгож, харилцан ашигтай шинэ гэрээ хэлцлүүд байгуулах, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололт болон мэргэжлийн туршлага солилцоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд чин сэтгэлээсээ амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэжээ.

 

Эх сурвалж: president.mn