Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: 80 саяын уналт №3

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 6 сарын 25
iKon.MN

Та 80 сая төгрөг хожиж чадах уу?

“Боловсрол суваг” телевизийн “80 саяын уналт” шоу нэвтрүүлэгтэй хамтран хүргэж байна.

Танд амжилт хүсье.


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Хүмүүс: Хойд Солонгосын анхны коммунист удирдагч хэн бэ?
Ким Чен Ир
Ким Ир Сен
Ким Чен Ун
Ким У Жун
2
Спорт: 1986 оны Уимблдоны нээлттэй тэмцээнээс эхлэн тамирчид ямар өнгийн бөмбөгөөр тоглож эхэлсэн бэ?
Цагаан
Цэнхэр
Ногоон
Шар
3
Уран зохиол: "Морь унасан толгойгүй хүн" зохиолыг хэн бичсэн бэ?
Майн Рид
Жюль Верн
Жек Лондон
Александр Дюма
4
Спорт: Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр хэдэн төгрөгийн урамшуулал олгодог вэ?
2 сая төгрөг
3 сая төгрөг
4 сая төгрөг
5 сая төгрөг
5
Дэлхийн хотууд: Колумб улсын нийслэл аль нь вэ?
Ла-пас
Сантьяго
Богота
Каракас
6
Спорт: Пеле үндэсний шигшээ багт хүчин зүтгэх ихэнх хугацаандаа хэд гэсэн дугаартай өмсгөлтэй байсан бэ?
3
9
10
23
7
Дэлхийн брэнд: Спортын ертөнцөд домог болсон алдарт сагсанбөмбөгчин Майкл Жорданы нэрээр нэрлэгдсэн “Жордан” пүүзийг аль фирм хийдэг вэ?
Adidas
Nike
Reebok
Puma
8
Анхдагч: 1500 жилийн тэртээгээс хүмүүс шүд цэвэрлэх шингэн хэрэглэж эхэлжээ. Тэгвэл 1877 онд шүдний 00 гэсэн бүтээгдэхүүнийг нэгэн компани албан ёсоор анх үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд гаргажээ. Энэ ямар компани вэ?
Колгет
Клос-Ап
Mентамент
Пепсодент
9
Шашин, ёс заншил: Монгол төрийн есөн бэлгэдлийн нэг, мөнх тэнгэрийн сүр хүчний илэрхийлэл болсон "Дөрвөн хөлт хар туг"-ийн гол хэсэг аль нь вэ?
Орой
Хөхөл
Цор
Шилбэ
10
Сонин хачин: Эдгээр улсуудын аль нь ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон бэ?
Бельги
Нидерланд
Тайланд
Канад
11
Нээлт: Эдгээрийн аль нь эртний Хятадын нээлт биш вэ?
Луужин
Ариун цэврийн цаас
Даалуу
Сэрээ
12
Сонин хачин: Бидний хэлж сурснаар Хятад компьютерийн “Танк” гэдэг тоглоомонд танкандаа хамгаалалт авахын тулд эдгээрээс аль хэрэгслийг нь авдаг вэ?
Хүрз
Малгай
Таван хошуу
Бүс
13
Спорт: Италийн алдарт загвар зохион бүтээгч Жоржо Армани Премьер лигийн аль багийн өмсгөлийн загварыг гаргасан бэ?
Челси
Арсенал
Манчестр Юнайтэд
Манчестр Сити
14
Танин мэдэхүй: Америкийн кино академиас жил бүр зохиодог Оскарийн шагнал гардууулах ёслол ямар нэртэй театрт болдог вэ?
Бродвей
Кодак
Юниверсал
Глобус
15
Урлаг: “Ажлын дараа” зураг хэн гэдэг уран бүтээлчийн зураг вэ?
Л.Гаваа
Г.Одон
О.Цэвэгжав
Б.Чогсом
16
Сансар огторгуй: Аль гарагийг усанд хийвэл хөвөхүйц бага нягттай вэ?
Сугар
Санчир
Далай ван
Ангараг
17
Монголын түүх: Бат хааны байгуулсан улс аль нь вэ?
Ил хаадын улс
Алтан ордны улс
Их Могул улс
18
Дэлхийн түүх: Ойролцоогоор 40 мянган жилийн тэртээ зурагдсан, хамгийн эртний хэмээн тооцогддог хадны сүг зураг 1879 онд олдож байжээ. Энэ аль улсаас олдсон бэ?
Серб
Испани
Хятад
19
Танин мэдэхүй: Ром тооны дээд талд хөндлөн зураас зурахад утга нь яаж өөрчлөгдөх вэ?
Мянга дахин нэмэгдэнэ
Язгуур тооцно
Квадрат зэрэг дэвшүүлнэ
20
Хүмүүс: Израиль улс ерөнхийлөгчөөрөө сонгогдохыг ямар эрдэмтэнд санал болгож байсан бэ?
Нилс Бор
Алберт Эйнштейн

Түр хүлээнэ үү...