Индэр    
2020 оны 1 сарын 31
Зураг
iKon.mn сэтгүүлч

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн үзүүлэлт юм.

Гэтэл дахиад долоо хоногийн хугацаанд махны үнэ өмнөх долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1,000-1,300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, долоо хоногийн дотор килограмм тутамдаа:

  • Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1,067 төгрөгөөр,
  • Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1,025 төгрөгөөр,
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
  • Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1,322 төгрөгөөр,
  • Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1,000 төгрөгөөр,
  • Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1,000 төгрөгөөр тус тус өсжээ.

Махны үнийн огцом өсөлт нь чухам юутай холбоотой талаар бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ш.Цэрэндуламаас утсаар тодруулахад "Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд амны хаалт, спиртний үнийг нэмсэн, эсвэл хангамж хүрэлцээ муу гэх гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнд манайхаас хяналт, шалгалт хийж, зөрчлийг арилгуулж, зарим аж ахуйн нэгжид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон.

Сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудлаар ч иргэд хандаж байна. Одоогоор бид гурилын үйлдвэр, нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийж байгаа.

Махны үнийн өсөлт юутай холбоотой талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өгөх субьект нь манайх биш. Гэхдээ Цагаан сарын өмнө махны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь нууц биш бөгөөд нөөц нь багассан эсвэл нийлүүлэлт дутмаг байгаад бус нийгмийн уур амьсгал, хүнсээ ихээр нөөцлөх гэсэн иргэдийн ухамсартай холбоотой байх" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнөх махны үнийг сүүлийн таван жилээр харьцуулан үзвэл дунджаар 100-300 төгрөгөөр өсөж байсныг дахин сануулья.

Цагаан сараас дөрвөн хоногийн өмнөх махны үнийн дундаж өсөлт: /2020.01.22/

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн бөгөөд Улсын Онцгой комисс өчигдөр баталгаажуулсан.

Үүнээс харвал махны үнийн энэхүү огцом өсөлтөд Цагаан сарын нөлөө тийм ч их байхгүй гэдэг нь тодорхой байна.

Уг нь Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь хангадаг гэсэн Үндэсний статистикийн хорооноос хэдхэн сарын өмнө танилцуулсан судалгаа бий.

Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй" гэдгийг мэдэгдсэн.

Тэрбээр махны нөөцийн асуудлаар хэлэхдээ "Мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Учир нь улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил эд өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн.

Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй" гэж байсан юм.

Гэтэл махны үнийн огцом нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Энэ асуудалд салбар яам анхаарал тавьж байгаа эсэх нь ч тодорхой биш байна.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцид хамгийн өндөр нөлөөтэй бүтээгдэхүүн бол мах. Тийм учраас зах зээлийн жамаар эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь өсөх нь шударга.

Гэхдээ дотоодын хэрэглэгчдийн хэрэглээний зардалд хамгийн том бүлгийг мах эзэлдэг.

Дээрээс нь орлого төдийлөн өсөөгүй энэ үед махны үнэ гэнэт огцом нэмэгдэж буй нь иргэдэд санхүүгийн дарамт болж мэдэхээр байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [64.119.27.172] 2020/2/2
hudlaa graphic ene ter shaaj uhaantai tsarailchaad yamar hogiin website ve
0 | 0 Хариулах
Зочин [64.119.27.172] 2020/2/2
zugeer hed bolsniig heleldee
0 | 0 Хариулах
хохь нь [202.21.108.254] 2020/2/2
хохь нь амиа бодсон гахайнууд энд тэнд очиж дэлгүүр захын лангуу хоосолсоны үр дүнг өөрсдөө амс, юманд тайван ханд, махны хэрэглээгээ багасга, мах их идсэнээр биеэс өмхий үнэртэнэ, гэдэс гүзээ нэмэгдэнэ. махнаас илүү тэжээллэг хоол хүнс дэлхий дээр зөндөө бий. нүдээ нээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.221] 2020/1/31
Go vegan
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.54] 2020/1/31
Одоо хилээ хаачих 1 сарын дараа цалингүй мөнггүй хар масс талхаа 5000р махаа 20000 р гурилаа 2000р аваад эхлэхээр хятадад хайр зарлаад өлсөж үххээр коронадаж үхий гээд гуйцгаана
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.112] 2020/1/31
Hohi nee zda hohi chine mongol yalsan tsarai chine
0 | 0 Хариулах
Багш [64.119.23.87] 2020/1/31
Махны үнэ огцом нэмэгдэж байна. үүнийг хязгаарлах бодлогыг хариуцсан яам нь хийхгүй байна. Ченжүүд үнийг хөөрөгдөж байна.
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.255] 2020/1/31
Ер нь хаана тийм хямд бна.Худалл бүгд үнэтэй.Махны чежүүд нэмээд ч баяжихгүйн!!!!!!!их хурал нэр дэвшсэн дээр биш үү !!!!!""!ардаа лувардаж байгаа нь ижилхэн төстэй юм.Зайлуул!!!!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.104] 2020/1/31
hurteh ystoigoo hurtej bnadaa
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.42] 2020/1/31
Malchdiin baiga tsarai shivtertei xatuu xugshun maliin maxaa l xotru ywulximda
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.25] 2020/1/31
Mahnii uniig buulgahiig husej bnuu? Tiim bol ene jiliin tsagaan sariig bitgii temdegle! Tegj chadwal mahnii une huuchin baisnaasaa iluugeer unah bolno
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.171] 2020/1/31
Хүрэлсүх доороо нэг сэлэмчинтэй болмоор юм.Хүрэлсүх өөрөө хүчит шонхор орж махны наймаачдыг сэлэмлэлтэй биш.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.171] 2020/1/31
Хятадад маскны үнээ нэмсэн аптекийг 400 мянган юаниар торгосон байна.Манайхаас илүү хэвийн байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.95] 2020/1/31
Yahaw yahaw bugsduulseer bgd surchihsan humuus toohgui
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.191] 2020/1/31
Цагаан сар тэмдэглэхээ болиод махны үнэ яахыг харах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
бодлын хулгайч [66.181.167.53] 2020/1/31
ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭСЭН НӨХДӨД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ. ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ ГЭЖ БАЙНА УУ ЭНЭ МОНГОЛД..........................
3 | 0 Хариулах
Зочин [192.82.73.232] 2020/1/31
Энэ махан дээр л харин ч нэг хатуу хяналт хэрэгтэй бгамдаа. Дураараа нэмдэг муу даварцан гарууд
8 | 0 Хариулах
Зочин [66.181.178.195] 2020/1/31
Хийх ажлаахийдэггүй, улстөржсөн чадвар чадамж муу төр засагтай юм чинь та нарт итгэх итгэл ард түмэнд алга даа, тэгээд та нарт итгээд сууж байснаас гэртээ хүнсээ нөөцлөөд бүгэж байсан нь аминд өлзийтэй биз дээ
1 | 0 Хариулах