Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллага, хамт олны золголт хийхгүй байхыг үүрэг болгов

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:58 2020/01/30

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  дараах  шийдвэрийг гаргалаа.

  • БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53,000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах,
  • БНХАУ болон шинэ коронавирусийн халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах,
  • Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх,
  • Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх,
  • Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах,
  • Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

17:22 2020/01/30

Улсын онцгой комисс шийдвэрээ танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/521778245112517/

"Бүх шатны байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголтыг хийхгүй байх нь зүйтэй"

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон.

Голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа гэр лүү нь явуулах чиглэлэээр боломжийг судална.

Санхүүжилтийг бид Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг бид шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Цагаан сарын үеэр хөл хөдөлгөөн их байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсгэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү.

Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон төрийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголтыг хийхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл энэ төрлийн бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг мөн гаргалаа.

Хилээр орж, гарч байгаа зорчигчдод судалгаа хийж зөвлөмж өгч байна” гэв.

Хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд 15,134 ор байгаагаас 2,195-ыг коронавирусийн халдварын үед ашиглаж болохоор байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7,711, 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсон 128 хүн эдгэрсэн.

Манай улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.

Бид одоогоор халдвар тархсан тохиолдолд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.

Бид НЭМ-ийн ноцтой тохиолдолд бид бүхэн хамтарч ажиллаж байна.

ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Мөн ДЭМБ-аас манай улсад 2,000-3,000 оношлуур өгөхөөр болсон.

Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна.

Хилээр нэвтэрч буй бүх иргэдээсээ асуумж авч, халуурсан, цээж хөндүүрлэсэн, булчин өвдсөн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа.

Түүнээс гадна Монгол Улс нэг маскны үйлдвэртэй. Энэ үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон.

Гэхдээ ЖДҮ-ийнхэн маск хийж байгаа гэх сайн мэдээлэл байна.

ДЭМБ-аас бидэнд санал тавьсан нь халдвараас урьдчилан сэргийлэх болоод орж ирсэн нөхцөлд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана.

Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн.

Мөн бид халдвар илэрсэн тохиолдолд орны нөөцийн судалгааг гаргасан. Эрүүл мэндийн байгуулагад нийт 15,134 ор байгаагаас 2,195-г коронавируиийн халдварын үед ашиглаж болохоор байгаа юм.

Хамгийн гол нь бид хилээр орж гарч байгаа иргэдэд онцгой анхаарч байна. Хэрвээ энэ тал дээр сайн ажиллаж чадвал халдвараас сэргийлэх боломжтой" гэв.

Маргааш Эрээн рүү дөрвөн автобус явуулж иргэдээ авчирна

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн голомтоос 31 иргэнээ авчрах чиглэлээр ажиллах байна. 
Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Бусад бүх асуудалд бүх байгууллага дээр хамтарч ажиллаад бэлэн байдлыг хангасан.

Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байна. Бусад улсууд ч хүлээлттэй байна.

Ухань хот өөрөө хөл хорио тогтоосон байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа ч монгол иргэдийг авчирхад Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн.

Мөн БНХАУ-д байгаа манай иргэд өөрсдийн хүсэлтээр олноороо эх орондоо ирж байна. Үүнтэй холбоотойгоор бид Хятадын талд тасралтгүй хүсэлт тавьсны эцэст маргааш 4 автобус явуулж Эрээнд байгаа 200 орчим иргэнээ авчрахаар болсон.

Иймд тэнд байгаа иргэд маргаашдаа амжих автобусанд суухийг хүсье. Хэрвээ автобусанд сууж амжаагүй нь төмөр замын болон агаарын замын боомтоор дамжин эх орондоо ирж болно.

ГХЯ Уханьд байгаа 31 иргэнтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд одоогоор нэгд нь ч коронавирусийн шинж тэмдэг илрээгүй" гэлээ.

Хэрэв халуунаа дарж орж ирж байгаа бол хяналт шалгалтаар илэрнэ

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Хятадаас олноор орж ирж байгаа гадаад иргэд татарсан. Өдөрт 3-аас доошгүй удаа мэдээлэл солилцож байна.

БНХАУлс шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байгаа бөгөөд өөрсдөө дотроо өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа.

Хэрвээ хилээр нэвтрэхдээ халуунаа дарахыг оролдсон тохиолдол гарсан ч бидний хяналт, шалгалтаар илэрнэ. Тиймээс цахим ертөнцөд зарим хүмүүсийн зориудаар гаргасан сөрөг мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна" гэв.

Одоогоор хилийн боомтоо түр хаасан тохиолдол байхгүй

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудыг иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах байдлаар шалгаж байгаа. Боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Улсын хилээр нэвтрэх асуудлыг түр хязгаарлах, хилийн боомтуудын асуудлаар бид хэлэлцэж байна.

Одоогоор хилийн боомтоо түр хаасан тохиолдол байхгүй, хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй байна. Харин автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан" гэв.

10:12 2020/01/30

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/475382766470649/

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Улсын онцгой комисс удаа дараа хуралдаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байгаа. 

Коронавирусийн тохиолдол орж ирэх эрсдлийн үнэлгээг гурван удаа хийхэд эхний удаа дунд, дараагийн удаад дундаас дээш эрсдэлтэй гэж үнэлсэн бол сүүлд өндөр эрсдэлтэй гэж үнэлээд байна.

Японоос ойрын хугацаанд 2,500-3,000 оношлуур авахаар ажиллаж байгаа" гэв.

Улсын онцгой комиссын хурал хаалттай горимд шилжлээ. Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэх талаар гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

17:22 2020/01/30

Улсын онцгой комисс шийдвэрээ танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/521778245112517/

"Бүх шатны байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголтыг хийхгүй байх нь зүйтэй"

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон.

Голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа гэр лүү нь явуулах чиглэлэээр боломжийг судална.

Санхүүжилтийг бид Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг бид шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ.

Цагаан сарын үеэр хөл хөдөлгөөн их байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсгэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү.

Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэх, бүх шатны төрийн болон төрийн байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголтыг хийхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл энэ төрлийн бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг мөн гаргалаа.

Хилээр орж, гарч байгаа зорчигчдод судалгаа хийж зөвлөмж өгч байна” гэв.

Хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд 15,134 ор байгаагаас 2,195-ыг коронавирусийн халдварын үед ашиглаж болохоор байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7,711, 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсон 128 хүн эдгэрсэн.

Манай улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна.

Бид одоогоор халдвар тархсан тохиолдолд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.

Бид НЭМ-ийн ноцтой тохиолдолд бид бүхэн хамтарч ажиллаж байна.

ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Мөн ДЭМБ-аас манай улсад 2,000-3,000 оношлуур өгөхөөр болсон.

Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна.

Хилээр нэвтэрч буй бүх иргэдээсээ асуумж авч, халуурсан, цээж хөндүүрлэсэн, булчин өвдсөн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа.

Түүнээс гадна Монгол Улс нэг маскны үйлдвэртэй. Энэ үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон.

Гэхдээ ЖДҮ-ийнхэн маск хийж байгаа гэх сайн мэдээлэл байна.

ДЭМБ-аас бидэнд санал тавьсан нь халдвараас урьдчилан сэргийлэх болоод орж ирсэн нөхцөлд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана.

Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн.

Мөн бид халдвар илэрсэн тохиолдолд орны нөөцийн судалгааг гаргасан. Эрүүл мэндийн байгуулагад нийт 15,134 ор байгаагаас 2,195-г коронавируиийн халдварын үед ашиглаж болохоор байгаа юм.

Хамгийн гол нь бид хилээр орж гарч байгаа иргэдэд онцгой анхаарч байна. Хэрвээ энэ тал дээр сайн ажиллаж чадвал халдвараас сэргийлэх боломжтой" гэв.

Маргааш Эрээн рүү дөрвөн автобус явуулж иргэдээ авчирна

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн голомтоос 31 иргэнээ авчрах чиглэлээр ажиллах байна. 
Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Бусад бүх асуудалд бүх байгууллага дээр хамтарч ажиллаад бэлэн байдлыг хангасан.

Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байна. Бусад улсууд ч хүлээлттэй байна.

Ухань хот өөрөө хөл хорио тогтоосон байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа ч монгол иргэдийг авчирхад Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн.

Мөн БНХАУ-д байгаа манай иргэд өөрсдийн хүсэлтээр олноороо эх орондоо ирж байна. Үүнтэй холбоотойгоор бид Хятадын талд тасралтгүй хүсэлт тавьсны эцэст маргааш 4 автобус явуулж Эрээнд байгаа 200 орчим иргэнээ авчрахаар болсон.

Иймд тэнд байгаа иргэд маргаашдаа амжих автобусанд суухийг хүсье. Хэрвээ автобусанд сууж амжаагүй нь төмөр замын болон агаарын замын боомтоор дамжин эх орондоо ирж болно.

ГХЯ Уханьд байгаа 31 иргэнтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд одоогоор нэгд нь ч коронавирусийн шинж тэмдэг илрээгүй" гэлээ.

Хэрэв халуунаа дарж орж ирж байгаа бол хяналт шалгалтаар илэрнэ

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Хятадаас олноор орж ирж байгаа гадаад иргэд татарсан. Өдөрт 3-аас доошгүй удаа мэдээлэл солилцож байна.

БНХАУлс шилжилт хөдөлгөөн хийлгэхгүй байгаа бөгөөд өөрсдөө дотроо өндөр зохион байгуулалттай ажиллаж байгаа.

Хэрвээ хилээр нэвтрэхдээ халуунаа дарахыг оролдсон тохиолдол гарсан ч бидний хяналт, шалгалтаар илэрнэ. Тиймээс цахим ертөнцөд зарим хүмүүсийн зориудаар гаргасан сөрөг мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна" гэв.

Одоогоор хилийн боомтоо түр хаасан тохиолдол байхгүй

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн “Автозамын боомтуудыг иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах байдлаар шалгаж байгаа. Боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Улсын хилээр нэвтрэх асуудлыг түр хязгаарлах, хилийн боомтуудын асуудлаар бид хэлэлцэж байна.

Одоогоор хилийн боомтоо түр хаасан тохиолдол байхгүй, хилийн боомтыг түр хаах нөхцөл үүсээгүй байна. Харин автозамын боомтуудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан" гэв.

19:58 2020/01/30

Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай  Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж  дараах  шийдвэрийг гаргалаа.

  • БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53,000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах,
  • БНХАУ болон шинэ коронавирусийн халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах,
  • Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх,
  • Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх,
  • Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах,
  • Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.