Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Европт өнгөрсөн жил ашиглалтад орсон станцуудын 90 хувь нь сэргээгдэх эрчим хүчнийх байна"

Egule Capital
2017 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Салхин эрчим хүч үйлдвэрлэл нүүрсний хэрэглээнээс давж Европын холбооны хоёрдогч эрчим хүчний эх үүсвэр болсон хэдий ч улс төрийн маргаантай сэдэв хэвээр байгаа аж.

Өнгөрсөн жил ашиглалтад орсон эрчим хүчний станцуудын 90 хувь нь сэргээгдэх эрчим хүч байсан нь Европ тивийн түүхий түлшний хэрэгцээ өөрчлөгдсөний дохио болжээ.

Гэвч салбарын тэргүүлэгчид мэдэгдэхдээ Европын холбооны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих зорилт дуусах үе буюу 2020 оны дараагаар улс төрийн дэмжлэг буурах эсэхэд санаа зовниж байгаа аж.

2016 онд Европын холбоо 24.5 гегават шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болгосон бөгөөд үүний 21.1 гегават буюу 86 хувь нь салхи, нар, биомасс /ургамал, мод, хаягдал/ болон уснаас гарган авчээ. WindEurope байгууллагын судалгаагаар өнгөрсөн жил баригдсан эрчим хүчний станцуудын хагасаас илүү хувь нь анх удаа салхин цахилгаан станц байжээ.

Европт салхины эрчим хүч нь нүүрсийг гүйцэж байгалийн хийний дараа орох хоёрдахь эх үүсвэр болсон хэдий ч технологийн шийдлээс шалтгаалан эрчим хүч үйлдвэрлэлд нүүрсний эрэлт өндөр хэвээр байгаа аж. 

2016 онд Франц, Нидерланд, Финланд, Ирланд болон Литв улсуудын байгуулсан нийт салхин станцуудын тооноос илүүг Герман улс ашиглалтанд оруулсан байна.

 

Сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадлын өгөгдлөөс харахад 2015 онд 3 хувь буурсан хэдий ч 2016 онд өсөлттэй гарч Европын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 27.5 тэрбум еврод хүрчээ. Хамгийн том төсөл нь өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтанд орсон Нидерландын хойгт байрлах Gemini салхин станц бөгөөд 2017 оны эцэст үйлдвэрлэлээрээ дэлхийн хоёрдахь том салхин станц болох ажээ. 

Ашиглалтанд орж буй станцуудын тоо хангалттай, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай харагдаж байгаа ч 2020 оноос цааших урт хугацааны зураглалыг харвал Европын 28 орноос ердөө 7 нь тодорхой бодлого чиглэлтэй байна хэмээн WindEurope-н гүйцэтгэх захирал Giles Dickson мэдэгджээ. 

 

Хэдийгээр Европын байгуулсан салхи эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадал 153.7 гегаватт байгаа ч нийт эрчим хүчний 918.8 гегаватт хүчин чадалтай харьцуулахад тун бага байгаа юм. Цаг уур хурдтай хувьсан шинэчлэгдэж байгаа өнөө үед засгийн газрын бодлого дэмжлэг хүчтэй байснаар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн өсөлт нэмэгдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Dickson-ны үзэж байгаагаар Европын холбоо гишүүн орнууддаа хуучин нүүрсний станцуудаа цөөлөхөд хүчтэй шахалт үзүүлж чадахгүй байгаа аж. Испани, Португаль, Итали ба Грек зэрэг орнууд хамтран салхин станцын төслүүд хэрэгжүүлж буй боловч хэмжээ нь бага хэвээр байна.

Герман өнгөрсөн жилд Европын улс орнуудын нийт байгуулсан станцуудаас 3 дахин илүүг ашиглалтанд оруулсан бөгөөд энэ нь Европын нийт салхин эрчим хүчний 44 хувьтай тэнцэх хэмжээ юм. Dickson эцэст нь хэлэхдээ салхин эрчим хүчний салбар Европын орнуудад байгаль орчин, эрчим хүчний асуудалд илүү анхаарал хандуулахад нь тусалж, тус салбар дахь дэмжлэгийг нэмэгдүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж энэ оны сүүл гэхэд нэгдсэн бодлого төлөвлөгөөг гаргаж батлуулах хэрэгтэйг сануулжээ.