Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Хананы эсрэг (“Head On”)

ikon.mn
2017 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

“Dreamers’ Day” кино өдөрлөгийн ээлжит үзвэр Стивен Шнайдерын гаргасан “Заавал үзэх ёстой 1001 кино” жагсаалтанд дээгүүр эрэмбэлэгддэг бодролын, эротик жанрын “Head On” та бүхэндээ өнөөдөр хүрэх гэж байна.

Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг 17 жилийн дараа хүртсэнээрээ Германы кино урлагт хүндтэй байр эзэлсэн кино. Уг кинонд архичин, хар тамхинд донтогч 40 гаруй насны Турк эр болон Хамбургт амьдардаг, хуучинсаг эцэг эхээ зовоохгүйг хичээх ч эрх чөлөөг хүсэмжлэгч 20 орчим настай Сибел хоёрын учралын тухай өгүүлнэ. Тэдний учрал юугаар төгсөх бол?

Гол дүрийн жүжигчин Бирол Унел цэргийн алба хаагаагүй учраас буцаж очих л юм бол баривчлагдах байв. Харин Туркийн Засгийн газар түүнд өршөөл үзүүлсний ачаар Германд очсоноосоо хойш 10 жилийн дараа анх удаа эх орондоо буцан очиж, киноныхоо зураг авалтыг дуусгасан байна.

 “Хананы эсрэг” киног та энэ сарын 18-ны бямба гаригт 16.00 цагаас Улсын их дэлгүүрийн тавдугаар давхарт байрлах “iCinema”-д хүрэлцэн ирж үзээрэй. 

Үзвэрийн тасалбар 5,000 төгрөг.  Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас авна уу.