2019/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.69₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
23:00
S26
-15°
00:00
S26
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-14°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-13°
10:00
S32
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

CIA: Монгол цэргүүдийг Солонгосын дайнд оролцуулах санал

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) 1940-1990-ээд оны хоорондох цаг үеийг хамарсан их хэмжээний нууц материалуудаа анх удаа онлайн сүлжээнд ил гаргасан билээ.

Энэ мэдээллийн санд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улстай холбоотой багагүй тооны материалууд байгаа нь сонирхол татаж байна. Тэднээс 1953 онд Америкийн тагнуулуудын төвдөө илгээсэн мэдээлэл байсныг хүргэлээ. Энд дурдсанаар Солонгосын дайнд Монголын цэрэг дайчдыг оролцуулах саналыг Хойд Солонгосын удирдагч Ким Ил Сун гаргаж байжээ.

Нэгэн коммунист намын хурал дээр Ким Ил Сун Солонгосын дайныг ялалтаар дуусгах ганц арга зам нь Монголын цэргүүдийг тус хойгийн мөргөлдөөнд оролцуулах гэж хэлсэн байна. Энэ саналыг зөвшөөрүүлэхээр БНХАУ, ЗХУ, БНМАУ-ын талуудтай уулзалт хийж байсныг энд өгүүлжээ.

Гэвч уулзалтын үр дүнгийн талаар мэдээлээгүй орхисон байна. БНМАУ-аас 5-6 дивиз оролцох боломжтойгоос гадна нэмж ЗХУ-ын төв Азийн БНУ-уудаас 3 механикжсан дивиз оролцох боломжийн талаар судалж байжээ.

Гэвч энэ санал дэмжигдэхгүй байх магадлал өндөр тул Хойд Солонгосын тал ядаж цөөн тооны албан хаагчийг үзэл суртлын зорилгоор оролцуулах тухай бодож байсан гэнэ.

Мэдээллийг илгээгч нь дээр дурдсан хүч Монголын зэвсэгт хүчний 85 хувь болох тул хэрэгжих магадлал бага, харин үзэл суртлын зорилгоор 10,000 орчим хүнтэй хүчийг илгээж магадгүй гэсэн байна.

CIA-ийн мэдээллийн санг ухаж үзвэл үүнээс илүү сонирхолтой мэдээллүүд олон гарахаар байгаа юм.

 

x