“Орчлон” Олон Улсын сургуулийн сурагчид 11 сарын 17-ноос 25-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдсан “Ази-Номхон далайн орнуудын Одон орны (APAO) 12 дугаар олимпиад”-ын Ахлах болон Дунд насны төрөлд анхны удаа оролцон 4 хүрэл медаль хүртсэн өндөр амжилтыг үзүүллээ.
Түүнээс өмнө Орчлон сургуулийн багш, сурагчдын баг 2016 оны 11 сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд Индонез улсад зохион байгуулагдсан “Олон улсын Математик, Байгаль шинжлэлийн (IMSO) 13 дугаар олимпиад”-д мөн амжилттай оролцож Математикийн төрлөөр 2 мөнгөн медаль, Байгаль шинжлэлийн төрлөөр 10 хүрэл медалиар энгэрээ мялаан ирсэн билээ.
Англи хэл дээр зохион байгуулдаг тус олимпиадуудад БНХАУ, Хонг Конг, Энэтхэг, Солонгос, Сингапур, Иран зэрэг Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхээ сурагчидтай оюуны бядаар өрсөлдөхийн зэрэгцээ үндэсний өв соёлыг сурталчлан Монгол Улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргасан “Орчлон” Олон Улсын сургуулийн сурагчдадаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь арвин их амжилтыг хүсье.
“Орчлон” Олон Улсын Сургуулийн сурагчид нь IMSO, IMC, IMO, APAO гээд дэлхийн хэмжээний томоохон олимпиадуудад бүх насны төрлөөр оролцдог, оролцох бүртээ медаль өвөртлөн ирдэг Монголын анхны сургууль болж байгаагаараа бахархахын сацуу бидэнтэй хамтран ажиллаж бүхий л үед туслан дэмждэг эцэг эхчүүд, албан байгууллага, хувь хүмүүст талархаж буйгаа илэрхийлье. Цаашид ч энэхүү уламжлал, амжилт улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Медаль хүртсэн сурагчид:
APAO 12
Ахлах насны ангилал
Дунд насны ангилал
IMSO 13
Математик
Байгалийн ухаан
Холбоо барих:
Захиргаа, бичиг хэргийн ажилтан С.Буянжаргал
E-mail: admin.assistant@orchlon.edu.mn
Утас: 88005255, 70143377