Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх нийслэлийн болон орон нутгийн 47 СУВИЛАЛ

Б.Манлай
2024 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-ДАХИН НИЙТЛЭВ-

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газартай гэрээ байгуулсан сувиллуудын жагсаалт гарчээ.

Сувилал нь сэргээн засах болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээг хэвтүүлж эмчлэх хэлбэрээр үзүүлдэг байгууллага.

Тус газраас өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хүн дараах сувиллуудаас хөнгөлөлттэй үнээр тусламж үйлчилгээг авах эрхтэй байна.

Тодруулбал иргэн зөвхөн сувиллын тусламж үйлчилгээ авахад 260,000 төгрөг, сувилал болон уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээнд 416,000 төгрөг, сувилал болон сэргээн засахын тусламж үйлчилгээг авсан бол 400,114 төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас/ЭМДС/ олгоно.

Заавал ахмад настан гэхгүй шимтгэлээ төлсөн иргэн, малчин, оюутан, сурагч сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр жилд нэг удаа авах зохицуулалттай.

Энэхүү хөнгөлөлтийг хүүхдүүд, хувиараа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэд ч эдлэх эрхтэй гэж тайлбарлалаа.

0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн, ял эдэлж буй ялтны ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлдөг ч тусгай зохицуулалтаар сувилалд эмчлүүлэх эрхтэй байна.

ЭМДСантай гэрээ байгуулсан 47 сувилалд явах иргэд өрхийн эмнэлэг, амбулаторийн эмнэлэгт үзүүлсэн байх шаардлага тавигдах аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН УЛААНБААТАРЫН БОЛОН ОРОН НУТГИЙН СУВИЛЛУУД /2024 оны гуравдугаар сарын байдлаар/

Д/д Эмнэлгийн нэр Өмчийн хэлбэр Аймаг, хот Утасны дугаар Хаяг, байршил
1 БОГД УУЛ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 77181065 Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсангийн амны эх
2 ИНТЕНСИВЕКАРЕ ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАР СУВИЛАЛ Улаанбаатар 77181065, 99161367 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 14-р хороо, Өлзийт тосгон Гавжийн шанд, Хурдны замын дэргэд
3 ОТГОНТЭНГЭР РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Завхан 99071938 Завхан аймаг Улиастай сум Жинст баг
4 БААТАР ВАН СУВИЛАЛ СУВИЛАЛ Булган 94118309 Булган аймаг, Хутаг-Өндөр сум, 1 баг
5 ЭЭЛТЭЙ ОТОЧ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 86707307, 99070165 Улаанбаатар хот, БЗД 16-р хороо
6 ТӨГӨЛ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 91143838, 88006542 Улаанбаатар хот, СХД 9-р хороо
7 ЭМЖЖ ХХК-НИЙ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 99898823 Төв аймгийн Баян чандмань сум,Дарцагт уул
8 НОМУН СУВИЛЛЫН ГАЗАР СУВИЛАЛ Улаанбаатар 99033208 Улаанбаатар хот, СХД- 1 хороо
9 АШУҮИС-ЫН ХАРЬЯА ЭРХЭС СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 98102415 Улаанбаатар хот, СБ дүүрэг, 18-р хороо
10 МОЙЛТЫН ТОХОЙ СУВИЛЛЫН ГАЗАР СУВИЛАЛ Улаанбаатар 99162851 Улаанбаатар хот. Налайх дүүрэг 6-р хороо
11 ДАЛД ЗАСАЛ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 99152231 Улаанбаатар хот, БЗД 20-р хороо Гачуурт тосгон Шар хоолойн бага ам
12 ЛОНА ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАР СУВИЛАЛ Улаанбаатар 95048160 86008118 Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11-р хороо, Дэнжийн 6-6 тоот, Улаанбаатар хот
13 ӨНӨ-ЭНХ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 99108420 Улаанбаатар хот, БГД 14-р хороо
14 ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ СУВИЛАЛ Улаанбаатар 77101144, 77101133 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 хороо
15 ЖИНСТ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 99191255 88118683 Улаанбаатар хот, СХД 19-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 59а байр, Улаанбаатар хот
16 АРГА БИЛЭГ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 70173918 Төв аймаг Сэргэлэн сум 1-р баг 99183918
17 СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ СУВИЛЛЫН ГАЗАР СУВИЛАЛ Улаанбаатар 99110152 СБД 15-р хороо
18 ХОС ШИНЭС СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 91112245 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлх зуслан, өөрийн байранд
19 НАТУРМЕД СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ Улаанбаатар 96919191 99040186 Улаанбаатар хот, СХД- 34хороо
20 НЭМҮҮН ТӨГС ХХК-НИЙ СУВИЛЛЫН ГАЗАР СУВИЛАЛ Улаанбаатар 99010514 Налайх дүүрэг, 8-р хороо, Дамдин гудамж, 87 тоот, Улаанбаатар хот
21 ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-НИЙ СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР СУВИЛАЛ Орхон 99351303 Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-ын 1-р байранд
22 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАВТАН СУРГАЛТ, СЭРГЭЭН ЗАСЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ ЖАРГАЛАНТ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 99996289 Улаанбаатар хот, ХУД 8-р хороо
23 БАГАНУУР СУВИЛАЛ ХХК-НИЙ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 70210109, 72722228,70213363 Багануур дүүрэг
24 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН СҮҮЖ УУЛ СЭРГЭЭН ЗАСАХ СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 94942255 Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо тусгалтын аманд
25 АНАНД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Өвөрхангай 88098486 Өвөрхангай аймаг, Хужирт сум
26 СЭМЖИД ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Өвөрхангай 72021191, 88021191 Өвөрхангай аймаг, Хужирт сум
27 ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ ХХК-НИЙ СУВИЛАЛ СУВИЛАЛ Өвөрхангай 77115858, 80398089 Өвөрхангай аймаг, Хужирт сум
28 ЭЛЬМА ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Өвөрхангай 99092120 Өвөрхангай аймаг, Хужирт сум
29 АР-ҮР СУВИЛАЛ СУВИЛАЛ Өмнөговь 90069595 Өмнөговь аймаг, Даланзадгад сум
30 ДАРХАН ОТОЧ АВАРГА РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Хэнтий 99193729 Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг
31 ЧИНГИСИЙН ГУРВАН НУУР СУВИЛАЛ Хэнтий 99117578 Хэнтий аймаг, Дадал сум, Баян-Овоо баг
32 АХСУ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Баян-Өлгий 99422979 Баян-Өлгий аймаг Өлгий сум
33 БҮРДЭНЭ СУВИЛАЛ СУВИЛАЛ Дундговь 80305957 Дорноговь аймаг Эрдэнэ сум
34 СУВД СУВИЛАЛ СУВИЛАЛ Архангай 99109018 Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р баг
35 НАР ЭЛС СУВИЛАЛ СУВИЛАЛ Говь-Алтай 99082710 Говь-Алтай аймгийн Бигэр сум
36 ЭХ БУЛАГ СУВИЛАЛ Төв 88088273 Төв аймаг, Баянчандмань сум
37 ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Төв 99039528 Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг
38 ЗАМТЫН БУЛАГ СУВИЛАЛ СУВИЛАЛ Төв 99112960 Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ баг, Замтын эх
39 ӨВӨР ЖАНЧИВЛАН РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Төв 99037240 Төв аймаг Эрдэнэ сум 5-р баг
40 АР ЖАНЧИВЛАН ХХК -НИЙ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Улаанбаатар 89113805 Төв аймаг эрдэнэ сум, Өгөөмөр 1-р баг
41 НАНДИН-ЭРДЭНЭ СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ Улаанбаатар 88870008 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо Ард Аюушийн гудамж 40-р байр
42 ҮЕ ЗАЛГАМЖЛАГЧ ЭЛИТ СУВИЛАЛ Завхан 99469542 Завхан аймаг Улиастай сум Жинст баг
43 БАЯН-УНДАРГА ЗЭНДМЭНЬ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Баянхонгор 88029143 Баянхонгор аймаг
44 ТӨМӨР ЗАМЫН АХМАДЫН БУЛАГТАЙ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Төв 89242485 Төв аймаг Архуст сум 1-р баг
45 ШАРГАЛЖУУТ РАШААН СУВИЛАЛ ХХК СУВИЛАЛ Баянхонгор 88899197 Баянхонгор аймаг. Баянхонгор сум, 8-р баг
46 ХУЛЬЖ СУВИЛАЛ СУВИЛАЛ Булган 99181452 Булган аймаг, Могод сум
47 ГАЛТ ХАЛУУН РАШААН ХХК-НИЙ РАШААН СУВИЛАЛ СУВИЛАЛ Хөвсгөл 99119581 Хөвсгөл аймаг, Галт сум

Сувилалд иргэний төлөх төлбөрийн хэмжээ харилцан адилгүй. Өөрөөр хэлбэл иргэн тав тухын буюу люкс өрөөнд орох тохиолдолд сувилал нэмэлт төлбөр авах эрхтэй. Тав тухын нэмэгдэл төлбөрт ЭМДС-гаас хөнгөлөлт үзүүлэхгүйг тодотгов.

Харин ахмадууд 100,000 төгрөг төлж долоо хоног сувилалд амрах нөхцөл Хөдөлмөр, Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газарт харьяалагддаг байна.