Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

-47 хэм хүртэл ХҮЙТЭРНЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссийн хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин "16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-нийг хүртлэх хугацаанд манай орны нутаг дээр байрлана.

Энэ нь сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтрэлт 11-р сард болох төлөвтэй байна.

 Үүнтэй холбоотойгоор 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, халиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх үед хөлдөж осгож болзошгүйг анхааруулж байна. 

Мөн 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна" гэв.