Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, Люминогийн Баажий нар орон нутгийн сонгуульд өрсөлдөнө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 8
www.ikon.mn
 
Гэрэл зургийг Э.Эрдэнийн фэйсбүүк хуудсаас авав.

2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 19-нд болно.

Тус сонгуульд өрсөлдөх олны танил хүмүүсийн нэр тодорч эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсныг албаны эх сурвалж хэллээ. Мөн тус дүүрэгт Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг /Баажий/ нэр дэвших юм байна.

Нэр дэвшигчид есдүгээр сарын 1-3-ны хооронд бүртгүүлэх хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн хүргүүлсэн бөгөөд энэ сарын 13-ны дотор нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нэгтгэн нийтэд мэдээлэх юм.