Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нэгдүгээр эмнэлгийн "СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ"-ийг танилцуулах өдөрлөг болно

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN

ХХААХҮ-ийн Яаманд

10:00 цагаас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ болно.

НЗДТГ-ын А танхимд

11:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар "Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай, "Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам" батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

МҮЭХ-ны  байранд

11:00 цагаас Эрчим хүч, геологи, уул уурхайн ажилтны ҮЭ-ийн холбооноос ХХОАТ нэмэгдвэл уул уурхайн салбарын ажилчид нэрвэгдэж болзошгүй байгаа тухай, Эрчим хүчний 15 компанийн хувьчлалын талаар гаргасан өмнөх шийдвэрийг цуцлуулах асуудлаар Оюутолгойтой хамтарсан мэдээлэл хийнэ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд 

11:00 цагаас Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах талаар болон "Ухаалаг цагдаа" төслийн талаар мэдээлэл хийнэ. 

Нэгдүгээр эмнэлэг дээр

13:00 цагаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4-р давхарын хурлын зааланд "СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ" танилцуулах өдөрлөг болно.