Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

“ЗВЕРИ” Монголын шоу ертөнцийг шинэ түвшинд авчирна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Энэ есдүгээр сарын 2-нд Монгол болон ОХУ улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан ОХУ-ын “ЗВЕРИ”хамтлагийн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа билээ.

Уг тоглолтыг үзэгчдэд болон тус хамтлагийн фенүүдэд гэнэтийн бэлэг барьж, Монголын шоу ертөнцийг шинэ түвшинд авчрахаар “Шамк” интертэйнмент болон “АйстМонголиа” телевиз хамтран ажиллаж байна.  Үүнээс гадна  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Нийслэлийн Соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн аялал жуулчлалын газрын “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Тус тоглолтын тайзыг урьд өмнө нь Монголд засч байгаагүй шийдлээр засахаар төлөвлөөд байгаа юм байна.

Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн 500 гаруй гэрэл Төв цэнгэлдэхийг гэрэлтүүлэх бөгөөд жинхэнэ амьд шоу, цэвэр дуугаралтыг мэдрүүлэхийн тулд чанга яригч 200 гаруйг тавихаар болжээ. Тайзыг Монголын талаас “Шоутек" харин оросын талаас “Звери”хамтлагийн тоглолтын техникийн алба хариуцан ажиллах юм.

Хамтдаа ирэх есдүгээр сарын 2-ны өдөр“Звери”хамтлагийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаас харах л  үлдлээ.