Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

СОНГУУЛЬ 2016: Увс аймаг хамгийн өндөр, Улаанбаатар хамгийн бага ирцтэй байна

О.Оюун-Эрдэнэ, iKon.mn
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн ирцийн талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээгээр Увс аймаг хамгийн өндөр ирцтэй байна. Тус аймгийн 31 дүгээр тойргийн сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 81.4 хувьтай байна. 

Харин Нийслэл дотроо хамгийн бага ирцтэй нь Чингэлтэй, Налайх дүүрэг байгаа юм. Тус дүүргүүдийн тойргийн дүнг танилцуулбал:

  • 66-р тойрог 40%
  • 65-р тойрог 41.3%
  • 64-р тойрог 42%
  • 63-р тойрог 48.8%-тай байна.

Сонгуулийн ирц нийслэлийн дүнгээр 47 хувьтай, Улсын хэмжээнд 55 хувьтай байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.

Нийслэлийн сонгогчдын ирц 50 хувьдаа хүрэхгүй байна. Иймээс иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгөхийг уриаллаа.

Та сонгуулийн ИРЦИЙН дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.