Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

15:00 цагийн байдлаар Нийслэл дэх сонгуулийн санал хураалт 36.9 хувьтай байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 29
www.ikon.mn
Зураг зураг

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15:00 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 397 санал авах байранд 3,966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15:00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

Сонгуулийн санал хураалтын явцын мэдээ:

Дүүрэг  Нийт сонгогчдын тоо Санал авах байрны тоо Зөөврийн хайрцгаар 12-ЦАГ:
 Саналаа өгсөн сонгогчдын тоо
15:00 ЦАГ
Саналаа өгсөн сонгогчдын тоо
        Хүсэлт гаргасан Санал өгсөн Тоо Хувь Тоо Хувь
1 Баянгол       125,019 60 779 749 28,121 22.49% 49,343 39.47%
2 Баянзүрх       201,702 89 995 946 38,186 18.93% 72,803 36.09%
3 Багануур         18,572 9 175 170 2,498 13.45% 5,667 30.51%
4 Баганхангай           2,679 2 26 24 807 30.12% 1,438 53.68%
5 Налайх         22,830 11 208 192 4,952 21.69% 7,869 34.47%
6 Сүхбаатар         85,031 43 413 390 13,501 15.88% 32,627 38.37%
7 Чингэлтэй       101,607 47 604 575 17,653 17.37% 35,600 35.04%
8 Хан-Уул         95,514 46 490 468 17,984 18.83% 35,870 37.55%
9 Сонгинохайрхан        190,735 90 988 898 40,747 21.36% 70,066 36.73%
  НИЙТ       843,689 397 4678 4412 164,449 19.49% 311,283 36.90%