Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

СОНГУУЛЬ 2016: Сэлэнгэ аймаг хамгийн өндөр ирцтэй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Сонгуулийн ирцийн талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ аймаг хамгийн өндөр ирцтэй байна. Тус аймгийн 25 дугаар тойргийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 48 хувьтай байна. 

Харин хамгийн бага ирцтэй нь Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрог байгаа аж. Тус тойргийн ирц 12:00 цагийн байдлаар 12 хувьтай байгааг Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдэгджээ. 

Мөн улсын хэмжээнд сонгогчдын ирц 23.39 хувьтай байгаа нь өмнөх сонгуулийн ирцтэй ойролцоо түвшинд байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Та сонгуулийн ИРЦИЙН дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.